Сукжун ван (Курё)

Сукжун ван (солонгосоор: 숙종; хятадаар: 肅宗) Ван Ун (왕옹, 王顒) (1054-1105) нь 1095-1105 оны хооронд Курё улсыг захирч байсан 15 дахь ван юм. 1095 онд балчир Хоньжун вангийн эсрэг төрийн эргэлт хийж, огцоруулан албан хүчээр Курёгийн ван болсон. Тэрбээр улсын ван болсны дараа 1102 онд анхны гуулин зоос гаргах, өмнөд нийслэл Намгён буюу одоогийн Сөүл хотыг байгуулсан. 1104 онд хойд зүгээс Зүрчид аймгууд уулгалан довтлон түйвээсэнд, цэргийн жанжин Юнь Гваниар их цэрэг удирдуулан хойд зүг рүү илгээжээ. 1105 онд умард нийслэл Пёнян хот орох зам зуурт таалал төгссөн.

Сукжун ван
Курё улсын ван
Хаанчлал1095-1105
Хаан суусан1095
Бүтэн нэрВан Ун (왕옹)
Төрсөн огноо1054 оны 9 сарын 2
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1105 оны 11 сарын 15
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхХоньжун ван
УдаахЕжун ван
ЭцэгМүнжун ван
УлсКурё улс
Ургийн овогКэсон Ван овог
Сүмийн цолСукжун (숙종, 肅宗)
  • Эцэг: Мүнжун ван (문종)
  • Эх: Иньчон И овгийн Иньэ хатан (인예왕후)
    • Нагац өвөө: Иньчон И овогтон И Жаёнь (이자연)
    • Нагац эмээ: Кёнжу Ким овогт ахайтан (부인 경주 김씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Жонжу Ю овгийн Мён үй хатан (명의왕후 유씨)
    1. Хунтайж Ван Ү (태자 왕우)
    2. Сандан хү Ван Пил (왕필 상당후)
    3. Ван Жинём Wang (왕징엄)
    4. Тэбан гүн Ван Бо (왕보 대방공)
    5. Тэвонь гүн Ван Хю (왕효 대원공)
    6. Жэань гүн Ван Со (왕서 제안공)
    7. Тун и хү Ван Гю (왕교 통의후)
    8. Дэрён гүнж (대령궁주)
    9. Хынсү гүнж (흥수궁주)
    10. Аньсү гүнж (안수궁주)
    11. Бокнён гүнж (복녕궁주)
  2. Угсаа гарал тодорхойгүй хатан
    1. Гёнсонжогсо Ван Хёнь ын (왕현응 견성적소 수좌)
Өмнөх
Хоньжун ван
Курё улсын ван
1095-1105
Дараах
Ежун ван