Ильхам Алиев
Ильхам Гейдар оглы Алиев [ɪlham hejdær ɔɣlu ælɪjev], (1961 оны арванхоёрдугаар сарын 24-нд Бакуд төрсөн) — 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Азербайжан улсын ерөнхийлөгч, улс төрч. Азербайжаны ерөнхийлөгч агсан Гейдар Алиевын (1993—2003) хүү. Ерөнхийлөгчийн сонгуульд 4 удаа ялалт байгуулсан (2003, 2008, 2013, 2018 он).
Ильхам Алиев | |
Бүтэн нэр | азе. İlham Heydər oğlu Əliyev Ильхам Гейдар оглу Алиев |
---|---|
Төрсөн өдөр | 1961 оны 12 сарын 24 |
Төрсөн газар | Зөвлөлт, Азербайжан, Баку |
Улс орон | Зөвлөлт Холбоот Улс (1991 он хүртэл) Азербайжан (1991 оноос) |
Ажил үйл | улс төрч |
Намтар
засварлах1961 оны 12 сарын 24-нд Зөвлөлт Азербайжаны Бакуд сөрөх тагнууын албаны дарга Гейдар Алиев , эрдэм шинжилгээний ажилтан Зарифа Алиева нарын хүү болж төрсөн.
1977 онд Бакугийн 6 дугаар дунд сургуулийг дүүргэж, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр суралцан 1982 онд төгсөөд тэндээ аспирантурт оржээ.
1985 онд аспирантур төгсөөд тус сургуульдаа багшаар үлдсэн байна.
1991 онд «Ориент» компанийг тэргүүлж байгаад 1992 онд Түркийн Стамбул хотод компаниа төлөөлөн ажилласан байна. Эцэг Гейдар Алиев 1993 онд улсын Ерөнхийлөгч болсоны дараа эх орондоо иржээ.
1994-2003 онд Азербайжан улсын газрын тосны компанийн («SOCAR») дэд ерөнхийлөгчөөр ажиллахын сацуу 1995-2003 онд Азербайжан улсын хурлын гишүүн, ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2003 онд Азербайжаны Ерөнхийлөгч болсон.
Улсын ерөнхийлөгч
засварлах2003 оны 10 сарын 15-нд болсон сонгуульд 76.84 хувийн саналаар Ильхам Алиев сонгогдсон бол 2008 онд 87% саналаар улиран сонгогджээ. 2013 онд ээлжит сонгууль явагдахад 85 хувийн саналаар гурав дахь удаагаа сонгогджээ. Азербайжанд ч, гадаадад ч шинэ төрийн тэргүүн аажмаар шинэчлэл хийж, барууны орнуудад ойртох, улс төрийн амьдралыг либералчлах, тогтвортой байдлыг бэхжүүлэх төлөвтэй байв. Өргөн олонд тархсан ойлголтоор залуу ерөнхийлөгч туршлагагүй, улс төр сонирхдоггүй, эцэг шиг ширүүн биш тул хатуу удирдлагын хэв маягтай болно гэж төсөөлөөгүй байна. Эхэндээ Ильхам Алиев хуучин эрх баригчдаас бүрэн хамааралтай байсан, учир нь бүх чухал албан тушаалуудыг эцэг Гейдар Алиевын үед эзэлж байсан хүмүүс хэвээр үлдээжээ. Удирдлагыг аажмаар өөрчлөхийн тулд түүнд хоёр жил хэрэгтэй байжээ. Ильхам улс төрийн өрсөлдөгчидөө хатуу гараар зайлуулсан. Инсанов, Фархад Алиев нарыг төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр баривчилсан бөгөөд тэд авлига, мөнгө завшсан хэргээр ял сонсчээ. Засгийн газар 2005 оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн дараа сөрөг хүчнийг дарсан. Эдгээр арга хэмжээ нь ерөнхийлөгчийн сул дорой гэсэн ойлголтыг арилгасан бөгөөд түүнийг шинэчлэгч хүн гэсэн дүр төрхийг бий болгосон байна.
Гэр бүл
засварлах1983 онд Ильхам Алиев, Мехрибан Пашаева (Алиева) нар гэрлэжээ. Лейла, Арзу, Гейдар хэмээх гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Мехрибан Алиева нь 2017 оноос тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.