Саксоны хаант улс
(Заксены Хант Улс-с чиглүүлэгдэв)
Заксены Хант Улс (Герман: Königreich Sachsen [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈzaksn̩]) нь Заксены Вант Улсаас бий болсон бөгөөд 1806 оноос 1918 оны хооронд оршин тогтнож байв. Тус хант улс нь 1806 оноос 1815 оны хооронд Райны Холбоонд, 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбоонд харьяалагдаж байлаа. 1867 оноос эхлэн Хойд Германы Холбооны бүрэлдэхүүнд байсан ба 1871 оноос 1918 оныг хүртэл Германы Хаант Улсын захиргаанд байв. Хант улсын нийслэл нь Дресден.
|
Газар зүй
засварлах1806-1807 оны үеийн нутаг дэвсгэр
засварлахЗаксены Вант Улсаас бий болсон хант улсын нутаг дэвсгэр нь 1423 онд Майсены маркграфаас вангийн зэрэг хүртсэн, дараа нь 1547 онд Виттенбергийг буулгаж авсан болон 1635 оны Прагийн энхтайвны үр дүнд Дээд ба Доод Лаузицийг нэгтгэж авсан газар нутагтай байв. 1806 оны сүүлээр
- хуучин Майсений Маркграфын эзэмшил нутагт Майсений тойрог (үүнд Майсен, Дресден, Торгау, Пирна, Ошац, Рийза, Гросенхайн, Элстэрверда, Финстервальде, Зэнфтенберг), Лайпцигийн тойрог (Лайпциг, Гримма, Рохлиц, Борна), Эрцгебирге тойрог (Хемниц, Цвиккау, Аннаберг, Фрайберг), хуучин Шөнбургийн ноёрхолд байсан нутаг ба өмнөд талын Фогтланд
- хуучин Заксен-Виттенбергийн Херцогт Улс (нийслэл нь Виттенберг)
- Дорнод ба Умард Тюрингийн ар бэлийн тойргууд
- мөн түүнчлэн өөрийн үндсэн марграфууд болох Дээд Лаузиц (Баутцен, Гөрлиц, Лөбау, Каменц, Лаубан, Циттау) ба Доод Лаузиц (Люббен, Губен, Зорау, Фюрстенберг, Майсений Хамбат Улс (Бишофсверда, Вурцен), Куэрфуртын Вант Улс (Ютербог, Дааме)
Зургийн цомог
засварлахНом зүй
засварлах- Rudolf Kötzschke, Hellmut Kretzschmar: Sächsische Geschichte. 2 Bände, Dresden 1935. (Nachdruck in 1 Band, Frankfurt am Main 1965, Augsburg 1995 (u. ö.), S. 299–397)
- Walter Schlesinger (Hrsg.): Handbuch der historischen Stätten Deutschlands. Band 8: Sachsen (= Kröners Taschenausgabe. Band 312). Unveränderter Neudruck der 1. Auflage 1965. Kröner, Stuttgart 1990, ISBN 3-520-31201-8, S. LII–LXX.
- Karlheinz Blaschke, Susanne Baudisch: Historisches Ortsverzeichnis von Sachsen. (= Quellen und Materialien zur sächsischen Geschichte und Volkskunde. Band 2). Neuausg. in 2 Bänden. Leipzig 2006. (= ca. 6000 Einträge)
Цахим холбоос
засварлах- Tilsiter Frieden, Franko-Preußischer Vertrag vom 9. Juli 1807 (PDF; 1,22 MB) (германаар)
- Constitution of the Kingdom of Saxony (англиар)
- Заксены Хант Улсын төрийн дуулал