Жулиус Ньерере
Жулиус Камбараге Ньерере (Julius Kambarage Nyerere, 1922 оны 4 сарын 13 – 1999 оны 10 сарын 14) нь Танзанийн улс төрч, тус улсын анхны ерөнхийлөгчөөр 1961 онд Танганьика нэрээр байгуулагдсанаас нь хойш 1985 онд улс төрийг орхих хүртлээ ажилласан хүн юм.
Мвалиму Жулиус Ньерере | |
---|---|
Танзанийн анхны ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1964 оны 4 сарын 26 – 1985 оны 11 сарын 5 | |
Ерөнхий Сайд | Албан тушаал байгаагүй (1962–1972) Рашиди Кавава (1972–1977) Эдвард Сокойне (1977–1980) Клеопа Мсуя (1980–1983) Эдвард Сокойне (1983–1984) Салим Ахмед Салим (1984–1985) |
Vice President | Абелд Каруме (1964–1972) Абуд Жумбе (1972–1984) Али Хассан Мвиньи (1984–1985) |
Дараах | Али Хассан Мвиньи |
Танганьикагийн анхны ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1962 оны 12 сарын 9 – 1964 оны 4 сарын 25 | |
Ерөнхий Сайд | Рашиди Кавава |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Дараах | Албан тушаал үгүй болсон |
Танганьикагийн анхны ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1961 оны 5 сарын 1 – 1962 оны 1 сарын 22 | |
Monarch | II Элизабет |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Дараах | Рашиди Кавава |
Танганьикагийн анхны амбан сайд | |
Албан тушаал хашсан 1960 оны 9 сарын 2 – 1961 оны 5 сарын 1 | |
Monarch | II Элизабет |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Дараах | Албан тушаал үгүй болсон |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1922 оны 4 сарын 13 Танганьика, Бутиама |
Нас барсан | 14 October 1999 Нэгдсэн Вант Улс, Лондон | (77 насалсан)
Resting place | Танзани, Бутиама |
Үндэсний харьяалал | Танзани |
Улс төрийн нам | Чама Ча Мапиндузи |
Эхнэр, Нөхөр | Мариа Ньерере |
Хүүхэд | 7
|
Алма матер | Макерере Их Сургууль Эдинбургийн Их Сургууль |
Мэргэжил | багш, улс төрч |
Вэб сайт | http://www.juliusnyerere.info |
Занакигийн захирагч Ньерере Буритогийн[1] хүү болж төрсөн түүнийг улс төрд орохын өмнөх мэргэжлээр нь свахилигаар "багш" гэсэн утгатай Мвалиму хэмээн авгайлдаг байв.[2] Түүнийг мөн Баба ва Тайфа (Үндэсний эцэг) гэх нь бий.[3] Ньерере Кампала дахь Макерере Их Сургууль болон Эдинбургийн Их Сургуульд суралцаж, дээд боловсрол олжээ. Тэрээр Танганьикадаа буцаж ирээд багшаар ажиллаж байгаад 1954 онд Танганьикагийн Африкийн Үндэсний Эвлэлийг үүсгэн байгуулалцжээ.
1961 онд шинэ тулгар Танганьика улсын анхны ерөнхий сайдаар сонгогдсон Ньерере 1962 онд бүгд найрамдах засаглалтай болоход анхны ерөнхийлөгчийн албан тушаалд суужээ. 1964 онд Танганьика Занзибартай нэгдэж, Танзани гэгдэх болсон юм. 1965 онд ганц намын оролцсон сонгуулиар Ньерере засгийн бүх эрхийг олж авчээ. Ньерере засаглалын эхний жилүүддээ нэг намын системийг бий болгож, үйлдвэрчний эвлэл болон сөрөг хүчнийхнийг "урьдчилан сэргийлэх баривчилгаа"-гаар дарж авдаг байв.
Ньерере өөрийн бодлогын тулгуур болсон, Ужамаа гэгдэх нийгэм журамт үзлээ тусгасан Арушагийн тунхаглал гээчийг гаргаж, энэ замаараа улс орноо удирдсан нь эцэстээ эдийн засгийн уналт, зохион байгуулалттай болсон авлига, эд барааны хомсдлыг Танзанид авчирчээ. 1970-д оны эхээр Ньерере хөдөө аж ахуйг хамтралжуулах тушаал гарган, эсэргүүцсэн тосгоныг шатааж байсан түүхтэй. Уг аяны үр дүнд Танзани улс өлсгөлөнгийн далайд нэрвэгдэж, гадаадын хүнсний тусламжаас хараат орон болон хувирсан юм.
Хоёр арваны турш засгийн эрхийг барьсан тэрээр 1985 онд өөрийн сонгосон залгамжлагчдаа суудлаа шилжүүлэн, албан тушаалаа орхижээ. Ньерере Танзанийг дэлхийн хамгийн ядуу, хоцрогдсон, гадаадын тусламжаас хамааралтай орнуудын нэг болгон үлдээсэн[4] хэдий ч эрүүл мэнд, боловсролын салбарт тодорхой амжилт олж чадсан юм.[5] Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон Ньерере Чама Ча Мапиндузи намын дарга хэвээрээ үлдсэн. Тэрээр 1999 онд цус багадалтын улмаас Лондон хотноо нас нөгчжээ.
Эшлэл
засварлах- ↑ The Crisis, National Association for the Advancement of Colored People, p. 35, 1996
{{citation}}
: Missing or empty|title=
(help) - ↑ Blumberg, Arnold (1995). Great Leaders, Great Tyrants?: Contemporary Views of World Rulers who Made History. Greenwood Publishing Group. pp. 221–222. ISBN 0-313-28751-1.
- ↑ Hopkins, Raymond F. (1971). Political Roles In A New State: Tanzania's First Decade. Yale University Press. p. 204. ISBN 0-300-01410-4.
- ↑ Skinner, Annabel (2005). Tanzania & Zanzibar. New Holland Publishers. p. 19. ISBN 1-86011-216-1.
- ↑ "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2012-10-30. Татаж авсан: 2013-01-02.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)