Улс төрийн авлига
Улс төрийн авлига нь хуулиар олгогдсон эрх мэдлээ төрийн албан хаагч хууль бусаар хувийн сонирхолд зориулах үйлдэл юм. Гэхдээ улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэх, цагдаагийн дарангуйлал хэрэглэх эсвэл хувь хүн ба төртэй хамааралгүй байгууллагийн хууль зөрчилт зэрэг нь ийм авлигын төрөлд орохгүй. Харин төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл нь ажил үүрэгтэй нь хамааралтай үед улс төрийн авлига болох юм.
Авлигын олон төрөл бий, үүнд мөнгөн, сүрдүүлэг, зүй бусаар тушаал дэвших, гэр бүлэрхэх, шамшигдуулалт ба бусад. Авлигаас болж нийгэмд гаж үйлдлүүд дэлгэрдэг, үүнд хууль бус худалдаа, мөнгө угаах, хүний наймаа ба бусад холбогдох үзэгдлүүд орно.
Авлигын тодорхойлолт нь зарим үед тухайн орнуудын улс төрийн бүтэц ба хуулийн орчноос хамаардаг, тухайлбал улс төрийн санхүүжилтийн зарим хэлбэр нь улс улсаар зөвшөөрөгдсөн ба зөвшөөрөгдөөгүй байдаг. Мөн зарим тохиолдолд улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль ёсны ба хууль бус гэж ялгахад бэрхшээлтэй хэт өргөн хүрээтэй мэдэлтэй болсон байдаг. Дэлхий даяар мөнгөн авилгын хэмжээ 1 их наяд америк доллар орчимд байна. Хэмжээ хязгааргүй авлигатай нөхцөл байдлыг клептокрац буюу "хулгайч нарын дүрмээр" байх гэдэг.