Жуди Денч

Их Британы нэрт жүжигчин

Хатагтай Жудит Оливиа «Жуди» Денч (Англи: Dame Judith Olivia «Judi» Dench, 1934 оны арванхоёрдугаар сарын 9-нд Английн Йорк хотод төрсөн) — «Оскар» (1999), «Алтан бөмбөрцөг»-ийн (1998, 2001) шагналт Британы тайз, дэлгэцийн жүжигчин эмэгтэй бөгөөд «БАФТА»-г олонтаа гардсан эрхэм. Олд Вик театрт 1957-1966 онд Шекспирийн «Отелла», «Ромео Жульетта», «Гамлет»-аар гялалзсан Денч 1968 онд «Кабаре» мюзиклд чамгүй дуучин болохоо харуулсан байдаг.

Жуди Денч
Judi Dench
БАФТА ёслолд (2007)
БАФТА ёслолд (2007)
Бүтэн нэр Жудит Оливиа Денч
Иргэншил Их БританиИх Британи Их Британи
Төрсөн огноо 1934 оны 12 сарын 9
Төрсөн газар ЙоркИх Британи
Танил үе 1957—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1999)
«Алтан бөмбөрцөг» (1998, 2001)

«Хатагтай Браун»-ы (1997) гол, «Дурласан Шекспир»-ийн (1998) туслах, «Дурласан Шекспир»-ийн (1998) туслах, «Шоколад»-ийн (2000) туслах, «Айрис»-ийн (1998) гол, «Хатагтай Хендерсон»-ы (2005) гол, «Дуулианы учиг»-ийн (2007) гол, «Филомена»-гийн (2005) гол дүрээр «Оскар»т долоо дэвшин «Дурласан Шекспир»-ээр гардсан. Түүнчлэн «Алтан бөмбөрцөг»-т 8 дэвшсэнээс 1, «БАФТА»-д 15 дэвшсэнээс 6 хүртсэн.

Гэр бүл засварлах

Жуди Денч, жүжигчин Майкл Уильямс (19712001) нарын дундаас Финти Уильямс мэндэлжээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Жуди Денч – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах