Жон Хенсон
Жон Хенсон | |
John Henson | |
«Милуоки Бакс» — № 31 | |
Хүчний довтлогч | |
Өндөр: | 211 см |
Жин: | 100 кг |
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс |
Мэндэлсэн: | 1990 оны 12 сарын 28 , Өмнөд Каролина, Гринсборо |
Ахлах сургууль: | Сиклс дунд сургууль |
Драфт: | 14, 2012, Милуоки Бакс |
Тоглогчийн замнал | |
|
Жон Алоисис Хенсон (Англи: John Aloysius Henson, 1990 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Милуоки Бакс багийн тоглогч юм.
Товчхон
засварлахЖоны эцэг коллежийн сагсан бөмбөгчин[1] байсан бөгөөд Раунд-Рокын дунд сургуульд байхаасаа сагсан бөмбөгтэй нөхөрлөжээ. Төрсөн мужийн нь хамгийн нэр хүндтэй баг Тар Хилз багт жижиг довтлогчоор тоглох боломж Эд Дэвисийн бэртлийн дараа бүрдэж, хэсэг хугацаанд тоглосоны дараа өндөр нуруутай тул хүчний довтлогч болсон юм. Тухайн улиралд 16 тоглолтонд оролцсон Жон 9.4 оноо дунджилжээ. 2011, 2012 онуудад Жон NCAA-гийн нэгдүгээр дивизиондоо "конференцийн шилдэг хамгаалан тоглогчоор" нэрлэгдэж байв.
2012 оны гуравдугаар сарын 29-нд Жон Хенсоныг 2012 оны НБА-гийн драфтын сунгаанд Тайлер Зеллер, Кендалл Маршалл болон Харрисон Барнс нарын хамтаар өрсөлдөж буйг зарлажээ.[2] Зургаадугаар сарын 28-нд драфтын №14 сонголтоор шинэ бүрэлдэхүүнтэй Милуоки Бакс багт элссэн юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 10-нд рүүки улирлын шилдэг тоглолтоо хийсэн байдаг. Орландо Мэжик багт хэдий 103-113 харьцаагаар хожигдсон тухай тоглолтонд Жон 17 оноо, 25 самбараас бөмбөг авалт, 7 хаалт хийсэн.[3]
Жон Хенсон нуруулаг тоглогч тул ерөнхийдөө хамгаалалтын байрлалд түлхүү тоглодог довтлогч.
Эшлэл
засварлах- ↑ "John Henson Profile" (англи хэлээр). TarHeelBlue.com. Эх хувилбараас архивласан: 2009-06-28. Татаж авсан: 2012-06-13.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Associated Press (March 29, 2012). "UNC's Barnes, Henson, Marshall entering NBA draft". SI.com. Эх хувилбараас архивласан: Дөрөвдүгээр сар 1, 2012. Татаж авсан: March 29, 2012.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ Notebook: Magic 113, Bucks 103