Жон Роналд Роиэл Толкин, CBE (John Ronald Reuel Tolkien, (1892 оны 1 сарын 31973 оны 9 сарын 2) нь Английн зохиолч, яруу найрагч, хэлзүйч, их сургуулийн багш байв.

Жон Роналд Роиэл Толкин

1920-иод онд

Төрсөн: 1892 оны 1 сарын 3
Блумфонтейн, Оранжийн Чөлөөт Орон
Өнгөрсөн: 1973 оны 9 сарын 2
Борнмут, Англи
Ажил үйл Зохиолч, академич, хэлзүйч, яруу найрагч
Улс орон Британи
Урсгал Фантази, орчуулга, шүүмж

Тэрээр Оксфордын Их Сургуульд 1925-аас 1945 онд Англи-Саксын Роулинсон, Босвортын профессор, 1945-аас 1959 он хүртэл Англи хэл, Английн уран зохиолын Мертон профессор байв. Толкин нь Нарниагийн түүх цувралаараа алдартай Клайв Стейплз Льюисын дотны анд байсан бөгөөд түүний хамт Инклингз нэртэй албан бус утга зохиолын хэлэлцүүлгийн бүлгийн гишүүн байжээ. 1972 оны 3 сарын 28-нд II Элизабет хатан хаан түүнийг Британийн эзэнт гүрний Ордерийн Командлагч (Commander of the Order of the British Empire, CBE) болгосон байна.

Түүнийг нас барсны дараа хүү Кристофер Толкин нь эцгийнхээ олон тэмдэглэл, хэвлэгдээгүй бүтээлүүд дээр тулгуурлаж хэд хэдэн цуврал бүтээлийг гаргажээ. Эдгээр болоод Хоббит, Бөгжний эзэн зохиолууд нь нийтдээ Арда нэртэй зохиомол орчлон дахь "Дундад дэлхий"-н (Middle-Earth) тухай цогц бүтээл болдог. Үүнд төрөл бүрийн зохиол, яруу найраг, зохиомол түүх, зохиомол хэл, утга зохиолын шүүмжүүд багтах бөгөөд 1951-ээс 1955 онуудад Толкин нь эдгээр бүтээлүүддээ legendarium гэсэн нэрийг оноож байжээ.

Толкины өмнө олон зохиолч фантазийн урсгалын зохиолыг бичиж байсан ч, Хоббит, Бөгжний эзэн зохиолуудын амжилт нь тус урсгалыг нийтийн дунд дахин сэргээжээ. Иймээс ч түүнийг орчин үеийн фантазийн утга зохиолын эцэг хэмээн нэрийддэг. Толкины бүтээлүүд нь фантазийн олон бүтээлд нөлөөлсөн бөгөөд маш удаан үр нөлөө өгчээ. 2008 онд Таймс сонин түүнийг "1945 оноос хойших хамгийн агуу Британийн зохиолчид" жагсаалтад зургаа дугаар байранд, 2009 онд Форбс сэтгүүл түүнийг хамгийн их ашиг орлоготой нас барсан алдартнуудын жагсаалтад тав дугаар байранд тус тус оруулжээ.

Алдартай бүтээлүүд засварлах

  • Хоббит (The Hobbit)
  • Бөгжний эзэн (The Lord of the Rings)
  • Том Бомбадилийн адал явдлууд (The Adventures of Tom Bombadil)
  • Силмариллион (The Silmarillion) 1
  • Хюрины хүүхдүүд (The Children of Húrin) 1

1Нас барсны дараа хэвлэгдсэн

Гадаад холбоос засварлах