Бөгжний эзэн (Англи: The Lord of the Rings) нь хэлзүйч, Оксфордын Их Сургууийн багш Жон Толкины зохиосон зөгнөлт туульсын роман юм. Бөгжний эзэнг эхэндээ Толкины Хоббит (1937) хүүхдийн зохиолын үргэлжлэл болгон зохиож эхлэсэн ч сүүлдээ маш өргөн хүрээтэй бүтээл болжээ. Тус зохиол нь 1937-с 1949 оны хооронд үе шатуудаар бичигдсэн бөгөөд ихэнх хэсгийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр бичжээ[1]

Бөгжний эзэн  
ЗохиолчЖон Толкин
Анхны нэрThe Lord of the Rings
УлсНэгдсэн Вант Улс
ХэлАнгли
УрсгалДээд фантази, адал явдалт роман, хайр дурлалын роман
ХэвлэгчAllen & Unwin
ӨмнөхХоббит

Тус бүтээл нь гурамсан зохиол гэдгээрээ алдартай ч Толкин үүнийг Силмариллион-тай хамт хоёр ботийн бүрдлийн эхний хэсэг болгон хэвлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тэрээр 'The Lord of the Rings' нэртэйгээр эхний ботийг хэвлэгчдээ өгөхөд эдийн засгийн шалтгааны улмаас 1954-1955 онд гурван боть болгож хэвлэх болжээ.[2][3][4][5]

Бүтээлийн нэр нь зохиолын гол эсрэг дүр, Харанхуй эзэн Сауроныг илтгэх ба тэрээр зохиолдоо Дундад дэлхийг эзэгнэн захирахын төлөө бусад Хүч чадлын бөгжнүүдийг захирсан Нэг Бөгжийг бүтээжээ. Зохиолд Шаир гэгч хоббитуудын амьдардаг газраас авахуулаад Дундад дэлхийн бүх хэсгээр үргэлжилж, Бөгжний дайны тухай гол баатруудын нүдээр өгүүлдэг. Гол дүрүүдэд нь Фродо Баггинз, Самвайз Гамжи (Сэм), Мэриадок Брэндибак (Мэрри), Перегрин Түк (Пиппин) гэгч хоббитууд, мөн Арагорн гэгч аянчин, Гимли гэгч одой, Леголас гэгч эльф, Гандальф гэгч шидтэн орно.

Бөгжний эзэн нь анх гарснаасаа хойш хэд хэдэн удаа хэвлэгдэж, олон хэл рүү орчуулагдан, 20-р зууны фантазийн утга зохиолын хамгийн нэрд гарсан, үр нөлөөтэй бүтээлүүдийн нэг болжээ. Тус зохиолуудаар сэдэвлэсэн хэд хэдэн кино, тайзны бүтээлүүд байдаг бөгөөд эдгээрээс 2001-2003 оны хооронд гарсан, Питр Жэксоны найруулсан Бөгжний эзэн цуврал кино нь шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч, хамгийн их ашиг олсон кинонуудын тоонд багтдаг.

Хэсгүүд

засварлах
  1. Бөгжний ахан дүүс (The Fellowship of the Ring)
  2. Хоёр цамхаг (The Two Towers)
  3. Хаан эргэж ирсэн нь (The Return of the King)

Эдгээр гурван боть нь дотроо зургаан ном болж хуваагддаг. Мөн гуравдугаар ботийн төгсгөлд хэд хэдэн нэмэлт мэдээлэл агуулсан хавсралтууд оршдог байна.

  1. "World War I and World War II". Татаж авсан: 16 June 2006.
  2. "TolkienSociety.org". Archived from the original on 2009-02-18. Татаж авсан: 2010-09-17.
  3. Cami.com
  4. BBC.co.uk
  5. Pat Reynolds. "The Lord of the Rings: The Tale of a Text". The Tolkien Society. Archived from the original on 2009-02-18. Татаж авсан: 2010-09-17.

Гадаад холбоос

засварлах