Жоан Карлос де Оливейра

"Жоан до Пуло" гэж алдаршсан Жоан Карлос де Оливейра (порт. João Carlos de Oliveira, 1954 оны 5 сарын 281999 оны 5 сарын 17) нь гурвын харайлт, уртын харайлтын төрлөөр мэргэшсэн Бразилын хөнгөн атлетикч байв.

Жоан Карлос де Оливейра
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Бразил
Төрсөн огноо 1954 оны 5 сарын 28
Төрсөн газар Пиндамонхангабо, Сан-Паулу
Нас барсан огноо 1999 оны 5 сарын 27
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Монреаль 1976 Гурвын харайлт
Хүрэл Москва 1980 Гурвын харайлт
Пан Америкийн наадам
Алт Мехико 1975 Уртын харайлт
Алт Мехико 1975 Гурвын харайлт
Алт Сан-Хуан 1979 Уртын харайлт
Алт Сан-Хуан 1979 Гурвын харайлт

Де Оливейра гурвын харайлтын төрөлд олимпоос 2 хүрэл медаль хүртсэн. Түүний 1975 оны 10 сарын 15-нд тогтоосон хувийн дээд амжилт болох 17.89 м нь 1985 он хүртэл дэлхийн дээд амжилт байлаа. Уртын харайлтын төрөл дэх хувийн дээд амжилт нь 8.36 м (1979 он).

Харамсалтай нь 1981 онд тэрээр Сан-Паулугийн орчимд автомашины осолд орж өрөөсөн хөлөө алдсанаар зодог тайлахаас өөр аргагүй болсон юм. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгч болсон тэрээр хожим архинд донтож, 1999 онд нас нөгчжээ.

Өмнөх
  Виктор Санеев
Гурвын харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн
1975 оны 10 сарын 151985 оны 6 сарын 16
Дараах
  Вилли Бэнкс