Жибли студи

Жибли Студи ХК (株式会社スタジオジブリ Кабүшики-гаиша Сүтажио Жибүри?) нь Японы Токио хотын Коганэид төвтэй анимейшн киноны студи юм. Уг студи нь анимэ кино хийдгээрээ алдартай. Жибли Студи нь Салхит хөндийн Наүшика бүтээлээрээ амжилт олж, 1985 оны 6 сард Токүма Шоотэн компанийн санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Компанийн лого болох Тоторо (ойн савдаг) нь Мияазакигийн Миний хөрш Тоторо киноноос эхтэй. Студи урьд нь Токио хотын Кичижожи, Мүсашино гэх газруудад байрлаж байсан байна.

Жибли Студи ХК
株式会社スタジオジブリ
Хууль эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Аж үйлдвэрийн салбар Кино
Видео тоглоом
ТВ зар сурталчилгаа
Өмнөх Topcraft
Үүсгэн байгуулагдсан Япон, Токио (1985 оны 06-р сарын 15 (1985-06-15))
Үүсгэн байгуулагч
Төв байр Токио, Коганэи, Japan
Удирдах хүмүүс
  • Хошино Коожи (ТУЗ-ийн дарга)
  • Накажима Киёфүми (Ерөнхийлөгч)
  • Миязаки Хаяао (Захирал)
  • Сүзүки Тошио (Гүйцэтгэх захирал)
Бүтээгдэхүүн Анимэ, телевизийн кино, зар сурталчилгаа, live-action кино
Цэвэр орлого ¥1.426 тэрбум (2011)
Нийт хөрөнгө ¥15.77 тэрбум (2011)
Эзэмшигч(ид) Токүма Шоотэн (1999-2005)
Ажилчид 300
Цахим хуудас www.ghibli.jp

Жибли Студи нь арван есөн кино, цөөн хэдэн богино хэмжээний кино, телевизийн зар сурталчилгаа, телевизийн кино бүтээжээ. Жибли студийн 8 кино нь Японд хийгдсэн 15 өндөр үнэлгээтэй анимэ кинонд шалгаран орсон ба тэр дунд дэлхий даяар $274 сая гаруй ашиг олсон Spirited Away нь хамгийн өндөрт бичигджээ.

Жибли студийн олон анимэ нь Анимэйж Аниме Гран Пригээр шагнуулсан ба дөрөв нь Оны шилдэг анимейшн төрлөөр Японы Анимэ Академийн шагнал хүртсэн. 2002 онд Spirited Away нь Шилдэг Анимэйшн төрлөөр Алтан баавгай болон Оскар авчээ.

НэрEdit

Жибли гэх нэр нь Миязаки Хаяаогийн Капрони Кa309 Жибли хэмээх нисэх онгоцны тухай бодож өгсөн нэр юм. "Ghibli" буюу “жибли” хэмээх итали үг нь Ливийн араб хэлээр “цөлийн халуун салхи” (قبلي, латин үсгээр: ghiblī) гэх утгатай үгнээс гаралтай бөгөөд "анимэ үйлдвэрийн салбарыг өөрчлөх салхи" гэсэн санааг агуулан ашиглагджээ. Энэхүү итали үг нь гибли гэж уншигддаг ч студийн нэр болох япон хэллэгтээ жибли гэж дууддаг.

ТүүхEdit

 
Жибли Студийн үндэслэгчдийн нэг, ихэнх уран бүтээлүүдийн найруулагч болох Миязаки Хаяао

Уг студи нь 1985 оны 6 сард байгуулагдсан бөгөөд найруулагч Миязаки Хаяао, Такахата Исао, продюсер Сүзүки Тошио нар толгойлдог байна. Түүнчлэн өмнө нь Миязаки, Такахата нар япон анимэйшний салбарт олон жил ажиллахдаа Hols: Prince of the Sun, Panda! Go, Panda! гэх зэрэг бүтээлүүд дээр хамтран ажиллаж; Сүзүки нь Токүма Шоотэнгийн Animage манга сэтгүүлд редакторын хувиар ажиллаж байсан удаа байжээ.

Жибли Студи нь 1984 онд Миязакигийн бичин найруулсан, Тооэй компаниар хөрөнгөжсөн Салхит хөндийн Наүшика гэх анимэйшний амжилтын дараахан үндэслэгдсэн байна. Энэхүү киноны үүсэл нь Animage сэтгүүлд хэвлэх зорилготойгоор бичигдсэн Миязакигийн [Салхит хөндийн Наүшика (манга)|цуврал манга]]наас гаралтай ажээ.[1] Сүзүки нь мөн уг кино найруулгын багт байсан бөгөөд улмаар Такахатаг урин Жибли Студийг Миязакитай хамт байгуулжээ.

Жибли Студийн ихэнх анимэйшнийг Миязаки найруулж байсан бөгөөд хоёр дахь хамгийн бүтээл ихтэй найруулагч нь Гэрэлт цохын булш киногоороо танигдсан Такахата билээ. Бусад найруулагч нар гэвэл Кондо Ёшифүми, Морита Хироюки, Миязаки Горо нар орно. Хөгжмийн зохиолч Хисаиши Жо нь ихэнх Миязакигийн бүтээлүүдэд хөгжмийг нь зохион найруулж өгсөн ажээ.

ЭшлэлEdit

  1. (July 1993) "First of Two-part Miyazaki Feature". Animerica 1 (5).

Нэмж уншихEdit

Цахим холбоосEdit

  Commons: Жибли студи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан