Жерри Корнс
Жон Фредерик "Жерри" Корнс (Англи: John Frederick "Jerry" Cornes, 1910 оны 3 сарын 23 &ндаш; 2001 оны 6 сарын 19) нь Англиин хөнгөн атлетикч, дундын зайн гүйгч бөгөөд зодог тайлаад колонийн захиргааны офицер, сургуулийн захирал зэрэг ажил эрхэлж байсан хүн юм.
| |||||||||||||||||
|
Клифтон Коллежид ахлах боловсрол эзэмшээд, тэтгэлэг авч Оксфордын Их Сургуулийн Корпус Кристи Коллежид түүх, Нигеригийн хэл соёлыг судлангаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна. 1932 онд их сургуулиа төгссөн бөгөөд тэр зун олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон байна. Тэрээр 1500 м-ийн зайд 3 минут 52 секунд гүйж, Италийн Луйжи Беккалигийн дараа орон мөнгөн медаль хүртжээ.
Олимпын дараа Корнс төрийн албан хаагч болж, Нигерийг зорьсон аж. Тэнд ажиллаж байх үедээ 1936 оны Берлиний олимпод оролцжээ. 1500 м-ийн зайдаа 3 минут 51.4 секунд гүйж, хувийн дээд амжилтаа тогтоосон хэдий ч эхний 2 тамирчин дэлхийн, эхний 5 тамирчин олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тус уралдаанд 6-р байр эзэлсэн юм.
Нигери дэх томилолтоо 1937 онд дуусгаад Палестинд 1947 он хүртэл ажилласан байна. 1953 он хүртэл Оксфордын их сургуульд багшилж байгаад, Винчестер дахь нэгэн ахлах сургуульд түүх, шашин судлал, латин хэлний багш, захирал зэрэг албан тушаал хашиж байжээ.
1988 онд сургууль нь хаагдахад тэтгэвэртээ гарсан аж.