Жереми Тулалан

Францын хөлбөмбөгчин

Жереми Тулалан (Франц: Jérémy Toulalan, 1983 оны есдүгээр сарын 10-нд Нант хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Монако болон Францын шигшээ багийн хагас хамгаалагч юм. Түүний хувьд төвийн хамгаалалтын байрлалд чадварлаг тоглодог.[2]

Жереми Тулалан

Тулалан Малага багт, 2012 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖереми Тулалан[1]
Төрсөн огноо1983 оны 9 сарын 10 (1983-09-10) (40 настай)
Төрсөн газарФранц, Нант
Өндөр1.83 m (6 ft 0 in)
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМонако
Дугаар28
Өсвөрийн баг
1998–2001Нант
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2001–2006Нант94(1)
2006–2011Лион154(0)
2011–2013Малага44(3)
2013–Монако12(0)
Шигшээ баг
2001–2002Франц (17-)9(4)
2002–2003Франц (18-)7(1)
2003–2006Франц (21-)19(5)
2006–Франц36(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 13.
† Гараа (Гоол).

Замнал засварлах

Тулалан Нант багийн анхны мэргэжлийн гараагаа 2002 оны гуравдугаар сард хийж байв. Түүнчлэн 2005 онд Францын лигийн шилдэг залуу тоглогч болон бэлгэдлийн багт нэрлэгдэж байв. Тэрээр 2006 оны тавдугаар сард Лион багт дөрвөн жилийн гэрээгээр элсэж амжилт нь зогсоод байсан багаа 2007, 2008 онуудад лигт түрүүлгэхэд хувь нэмрээ оруулсан билээ. 2011 оны зургаадугаар сард Испанийн Малага багт элсэж 2013 оныг хүртэл тоглохдоо лигийн 44 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. 2013 оны долоодугаар сарын 6-нд Монако баг түүнийг элсүүлсэнээ зарлаж байв. He signed a two-year contract.[3]

Тулаланыг Францын шигшээ 2006 онд дуудаж байсан ба 2008 оны ЕАШТ, 2008 оны ДАШТ зэрэг хоёр том тэмцээнд гарааны бүрэлдэхүүнд багтааж байсан билээ.

Амжилт засварлах

Багийн Лион

Эшлэл засварлах

  1. "FIFA World Cup South Africa 2010 – List of Players" (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). Retrieved 5 June 2013.
  2. "A Great Player – Toulalan: Shy, humble and dorky". Ole Ole. 10 November 2008. Archived from the original on 11 Хоёрдугаар сар 2010. Retrieved 11 May 2010.
  3. "Jérémy Toulalan is Monegasque". Archived from the original on 2013-07-06. Retrieved 2014-01-23.

Холбоос засварлах