Жанцангийн Дорлигжав

Жанцангийн Дорлигжав нь Алтангадас одонт, Монголын нэрт жүжигчин хүн юм.

Жанцангийн Дорлигжав 1943 оны 5 сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ.

  • 1963 онд аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр орсон байна. Энэ хооронд олон жүжиг болон концертод оролцож туршлага хуримтлуулжээ.
  • 1975 онд Улаанбаатар хотод ирж Улсын Драмын театрт жүжигчнээр орсон байна.

Уран бүтээл

засварлах

Найруулагч Д.Жигжид гуайн "Хүний төлөө" кинонд "Нударга Гэндэн" хэмээх жижигхэн дүрд тоглосон нь Дорлигжав гуайг кино урлагт орох үүд хаалгыг нээсэн юм.

дээрх кинонуудын гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.

Ж.Дорлигжавын төрсөн өдөр гэргий Д.Ичинхорлоогийн төрсөн өдөр давхар тохионо. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Гавьяа шагнал

засварлах
  • Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 1991 онд Алтан гадас одон

Цахим холбоос

засварлах