Жанни Версаче
- Энэ өгүүлэл нь загвар зохион бүтээгчийн тухай өгүүлнэ. Түүний байгуулсан компанийн тухай үзэх бол Версаче өгүүллийг үзнэ үү.
20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (Итали: Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өнгө, тансаг материал дээр эртний Грекийн уламжлалт сийлбэр, хээ, дүрсүүдийг нэг бүрчлэн хооронд нь гайхамшигтай мэдрэн хоршуулсан зохицол хэмээн тодорхойлсон байна. Алдарт Версачегийн уран сэтгэмж буюу уран бүтээл нь хувцас загвар, арьсан эдлэлийн урлал, үнэртэн гоо сайхны эдлэл, барилгын дотоод засал чимэглэл, театрын хувцас, гэр ахуйн тавилга хэрэгсэл зэрэг олон зүйлд илрэлээ олжээ.
Версаче нь 1997 оны 7 сарын 15-нд Эндрью Канахан гэгчид буудуулан амиа алдсан.
Амжилтын гараа
засварлах1968 онд тэр Италийн алдартай фирмүүдэд чөлөөт загвар зохион бүтээгчээр бие даан ажиллаж эхэлсэн байна. 1972 онд дизайнер Версаче алдарт Жэнни, Компличэ ба Каллаган зэрэг тухайн үеийн шилдгүүдийн загварын ордонд ажиллах болсон нь түүний нэр алдар өсөн дэвжихэд нь ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Версаче хэмээх нэр олонд түгэх, шилдэг брэнд болох анхны алхам болов. Залуу Версаче үүнээс 3 жилийн дараа Америкт болсон Компличэ шоунд савхин хувцасны томоохон цуглуулгаараа оролцож өөртөө асар том амжилтыг авчирчээ. Нилээн нэрд гарсан Версаче 1978 онд өөрийн нэрээр брэнд болгон анхны цуглуулгаа гаргасан ба Миланы Via della Spiga-д дэлгүүрээ нээсэн байна. 1979 онд тэр өөрийн бие даасан анхны Prkt-Porter загварын шоуг зохиосон.
Версаче ба одод
засварлахДэлхийн нэртэй одод болох Элтон Жон, Мадонна, Женнифер Лопес, Деми Мур, Биёонсэ, Бритни Спирс, Халл Берри, Кристина Агилера нар Версачегийн байнгын үйлчлүүлэгч билээ.