Деми Мур
Деми Мур (Англи: Demi Moore) хэмээх мэргэжлийн нэрээрээ алдаршсан Деми Гайнес Катчер (Англи: Demi Guynes Kutcher; 1962 оны 11 сарын 11-нд төрсөн) нь Америкийн жүжигчин юм. Хэд хэдэн киноны жижиг дүр, Ерөнхий эмнэлэг телевикийн олон ангит кинонд тоглосны дараа Мур Сент-Элмогийн гал (1985) зэрэг кинонд тоглож, улмаар 1990-ээд оны эхэн үеэр Холливүдийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг болж, Сүнс (1990), Цөөхөн сайн хүмүүс (1992), Ёс журамгүй гэрлэх санал (1993), Илчлэлт (1994) зэрэг кинонд тогложээ. 1990-ээд оны сүүлчээр түүний тоглосон кинонууд төдий л амжилтад хүрээгүй боловч Чарлигийн сахиусан тэнгэрүүд: Зөвхөн урагшаа (2003) киноны дүрээрээ алдар хүндээ эргүүлэн авч чаджээ.
Деми Мур | |
---|---|
Төрсөн | Деми Жин Гайнес 1962 оны 11 сарын 11 АНУ, Нью-Мексико, Розвэлл |
Мэргэжил | Жүжигчин |
Эхнэр (нөхөр) | Фредди Мур (1980–1985) Брюс Виллис (1987–2000) Эштон Катчер (2005–2013) |
Мур мэргэжлийн нэрээ анхны нөхөр Фредди Мурын овгоос авсан бөгөөд Брюс Виллистэй гэрлэж гурван охинтой болсон. Тэрээр 2005 онд жүжигчин Эштон Катчертэй гэрлэжээ.
Эшлэл засварлах
Цахим холбоос засварлах
- Деми Мур - Twitter
- Деми Мур — Internet Movie Database
- Деми Мур (англ.) — Internet Broadway Database
- Деми Мур — Офф-Бродвэй
- Деми Мур — tv.com
- People.com дахь Деми Мур