Жак Эрбран
Жак Эрбран (франц. Jacques Herbrand, 1908 оны 2 сарын 12 – 1931 оны 7 сарын 27) нь Францын математикч юм. Тэрээр Парист төрж, Исер мужийн Ла Берардед ууланд авирч байгаад унаж нас баржээ. Эрбран дөнгөж 23-хан насалсан боловч "залуу үеийн хамгийн агуу математикч" гэж түүнийг Хельмут Хассе, Ричард Курант нарын проффессорууд нь үнэлдэг байв[1].
Жак Эрбран | |
---|---|
![]() Сүүлчийн удаа ууланд авирсан аяллын нь үеэр авсан Жак Эрбраны зураг. | |
Төрсөн огноо |
1908 оны 2 сарын 12 Парис, Франц |
Нас барсан огноо |
1931 оны 7 сарын 27 (23 насалсан) Ла Берарде, Исер |
Үндэс |
![]() |
Салбар | Математик |
Төгссөн сургууль | Экол Нормал Суперьеур |
Эрдмийн ажлын зөвлөх | Эрнест Вессьо |
Алдаршсан зүйл |
Эрбраны теорем Эрбран-Рибэгийн теорем Эрбраны коэффициент |
Математик логик, талбарын ангийн онолын салбарт судалгаа хийдэг байсан тэрээр рекуррент функцийн ойлголтыг анх оруулж ирсэн юм. Эрбраны теорем гэдэг нэртэй 2 янзын теорем байдаг. Нэг нь түүний докторын зэрэг горилсон бүтээлд бичигдсэн, баталгааны онолын салбар дахь теорем бол нөгөө нь Эрбран-Рибэгийн теоремын нэг хагас нь юм. Түүнчлэн математикт гомологи алгебрт хэрэглэгддэг Эйлерийн характеристикийн нэг хэлбэрийг Эрбраны коэффициент гэж нэрлэдэг.
Мөн үзэхЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ Chevalley, Claude (1971). “Biographical Note on Jacques Herbrand”, Logical Writings. Berlin: Springer, 21–23. ISBN 9027701768.