Елюй Шянь (ханз: 耶律贤, пиньинь: Yélǜ xián; 948 он - 982 оны 10 сарын 13) бол киданы Ляо улсыг 969 - 982 он хүртэл захирч байсан тав дахь хаан юм.

Елюй Шянь
(耶律贤)
Ляо Улсын хаан
Хаанчлал969 он - 982 он
Төрсөн огноо948 он
Өнгөрсөн огноо982 оны 10 сарын 13
ОршуулсанЦяньлин бунхан (одоогийн Ляонин мужийн, Бэйжэнь хотын орчимд)
ӨмнөхЕлюй Жин
УдаахЕлюй Вэньшүнү
Их хатанСяо Яньянь
ЭцэгЕлюй Уюй
ЭхСяо Сагэжи
УлсХидан Улс
Ургийн овогЕлюй
Сүмийн цолЖинзун (景宗)
Оны цолБаонин (保寧; 969–979)
Цянхэн (乾亨; 979–982)
Нэхэн өргөсөн цолШяочэн Канжин хуанди (孝成康靖皇帝)
Өргөсөн нэрШяннин (贤宁)

Тэрбээр Елюй Уюй хааны бага хатан Сяо Сагэжигээс 948 онд төрсөн. 969 онд Музун хааныг ангийн газарт алуулсны дараа ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд заларсан. Тэрбээр өмнөх хааны алдааг давталгүй, төрийн хэрэгт идэвхитэй оролцохдоо хээл хахуульд идэгдсэн чадваргүй түшмэдийг ажлаас халж, ноёд түшмэдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжыг олгож байсны жишээ нь өмнөх хааны адил ан хийхийг багасгаж, хятадын Сүн улсын эсрэг дайн хийхэд анхаарч байв. Түүний хаанчлалын үед Сүн улстай хийсэн дайнд 979 онд умард Хань улсыг Сүн улс эзлэж, Тайюань орчмын газрыг эзлэв. Улмаар 979 оны 5 сард Сүн улсын Тайзун хаан өөрийн биеэр их хэмжээний цэргийг удирдаж киданы өмнөд нийслэл Яньжин хотыг довтлоход киданы жанжин Елюй Шюгэгийн удирдсан цэргийн хүчтэй Гаолян голд тулалдав. Уг тулалдаанд Сүн улсын хааны удирдсан төв хүрээ рүү киданы Елюй Шюгэ, Елюй Шюжэнь жанжид хоёр талаас нь хавчин довтлосонд Сүн улсын цэргүүд ялагдаж, эзэн хаан Жао Куани нь шархдаж, хэсэг цэргээ дагуулан зугтав.

982 оны 10 сард хааны бие өвчний улмаас ангийн газарт тэнгэрт хальсан. Түүний гэрээслэлээр 11 настай хунтайж Елюй Вэньшүнүг хаан ширээнд залж, балчир хааны эх Сяо Янян хатан төрийн хэргийг хөшигний ардаас захирч эхэлжээ.

Хатад хүүхэд:

  • Сяо Яньянь хатан (蕭燕燕皇后, 953 – 1009)
    • Цигуо гүнж (齊國公主, 969–1045), төрсөн нэр Гуаниннү (觀音女): Сяо Жисяньтай гэрлэсэн.
    • Елюй Вэньшүнү, Шэньзун хаан (972 – 1031), ууган хөвүнү
    • Елюй Сяньнү (973–1016), дэд хөвүүн
    • Вэйгуо гүнж (975–1017) (衛國公主), төрсөн нэр Чаншоунү (長壽女): Сяо Пайятай гэрлэсэн.
    • Юэгуо гүнж (越國公主, 976 – 966), төрсөн нэр Яньшоунү (延壽女): Сяо Хэндэтэй гэрлэсэн.
    • Чу шяожин ван Елюй Лунюй (楚孝靖王 耶律隆祐, 979–1012), гутгаар хөвүүн
    • Елюй Жэнгэ (耶律鄭哥) – өргөмөл
  • Бохай татвар эм (渤海妃)
    • Елюй Шүгэ (耶律淑哥): 980 онд Лү Жүнь, 983 онд Сяо Шэньнүтэй тус тус гэрлэсэн.
  • Моу овогтон (某氏)
    • Елюй Яошинү (耶律藥師奴), дөтгөөр хөвүүн
  • Хунянь (胡輦) – Елюй Вэньшүнү хааны татвар эм болсон. Хүүхэдгүй
Өмнөх
Елюй Жин
Ляо улсын эзэн хаан
969 - 982
Дараах
Елюй Вэньшүнү