Елюй Вэньшүнү
Елюй Вэньшүнү (耶律 文殊奴[1]) (972 оны 1 сарын 16 – 1031 оны 6 сарын 25) буюу хятадаар Елюй Лоншю (隆緒[1]) нь 982 - 1031 оны хооронд киданы Ляо улсыг захирсан зургаа дахь хаан юм. Мөн тус улсыг хамгийн олон жил захирсан хаан байсан.
Намтар
засварлахТэрбээр 982 онд Жинзун хаан Елюй Шянь тэнгэрт хальсны дараа 11 настайдаа хаан ширээг залгамжлахад, түүний эх Сяо Яньянь хатан хөшигний араас 1009 онд таалал төгсөх хүртлээ төрийн хэргийг шийдэж байсан. 983 онд улсын нэрийг "Их Ляо" (大辽) байсныг "Их Кидан" (大契丹) гэж өөрчлөв.[2] 985 онд киданы таван овгийг алба татвараас чөлөөлөв. 986 онд Сяо овогтныг улсын хатанд өргөмжлөв. Түүний хаанчлалын үед боолыг чөлөөлж, газар тариаланд засаг захиргааны шинэчлэл хийсэн зэрэг өөрчлөлт нь Ляо улсын түүхэнд алтан үе байсан. 988 оноос нангиадын уламжлалт түшмэл шалгаруулах шалгалтыг зохион байгуулахдаа хятад иргэдээс түшмэл сонгож эхлэв. 988 оны эхний шалгалтаар гурван хүн тэнцэж түшмэл болж, 989 онд 17 хүн шалгалтад тэнцэв. Үүнээс хойш 3 жил тутамд нэг удаа зохион байгуулсаар 1014 онд 130 оролцогчоос 30 нь шалгалтад тэнцэж түшмэл болжээ. 991 онд бохай улсын үлдэгдэл Дин-ан улсыг мөхөөв. Улмаар Сүн улсын холбоотон Курё улсын эсрэг 993, 1010-1011, 1018-1019 онд гурван удаагийн дайн хийж, эцэст нь курё улс буулт хийж, түшмэг улс болов.
Сүн улстай хийсэн дайн
засварлахКиданы хаан солигдсоны дараа 986 онд Сүн улсын Тайзун хуанди Жао Куанигийн зарлигаар гурван замаар кидан руу довтлов. Энэ гурван замын их цэргийн зүүн жигүүрийг Цо Бинь жанжин, баруун жигүүрийг Пань Мэй, Ян Е нарын жанжид, гол хүчийг Тянь Чунжин удирдаж Ляо улсын өмнөд нийслэл Яньжин хот болон Янь-Юний 16 жоугийн нутгийг эзлэхээр халдан довтлов. Киданы цэргийн хүчийг Елюй Шюгө, Елюй Шежэнь, Елюй Фунин нарын жанжид удирдаж байсан.
986 оны 3 сард Сүн улсын баруун жигүүрийн цэргүүд Хуанжоу, Инжоу, Юнжоу, төв замын цэргүүд Фэйху хотыг эзлэв. Харин зүүн жигүүрийн жанжин Цо Бинийн удирдсан цэргүүд Гүань шянь, Жуожоу хотыг эзэлсэн ч, арын хүнсний хангалтаас таслагдаж удсан тул Жуожоугаас цэргээ татаж буцав. 986 оны 4 сард Цо Бинь жанжин дахин Жуожоу руу довтлоход киданы Елюй Шюгэ жанжны цэрэгтэй тулалдав. Гэвч цэргийн хүнс дуусснаар дахин ухрахдаа Цигоу боомтын орчимд кидан цэргийн довтолгоонд өртөж ялагдав. Энэхүү ялагдлын дараа тус жилийн дөрвөн сард Тайзун хааны зарлигаар Сүн улсын баруун, төв замын цэргийг буцаан татав. Энэ явдлын дараа 986 оны 6 сар, 11 сард Сүн улсын Пань Мэй, Ян Е нарын жанжид Ляо улс руу дахин довтолсон ч, тухай бүртээ ялагдав.
1004 онд Елюй Вэньшүнү хааны удирдсан их хэмжээний цэргээр Сүн улсын нутаг руу довтлон, Сүн улсын нийслэл Кайфэн хотоос 160 км зайтай Чаньюань хотыг эзлэв. Сүн улсын талаас удаан хугацаанд байлдах, хэлэлцэх арга хэрэглэсний дүнд 1005 оны дундуур Сүн улстай Чаньюаний гэрээг байгуулснаар жил бүр Сүн улсаас 200,000 боодол торго дурдан, 100,000 лан мөнгө татвар болгон авах болсон нь зуун жил үргэлжилсэн.
Елюй Вэньшүнү хаан 1031 оны 6 сарын 25 нд 59 насандаа тэнгэрт халихад шарилыг нь Ёнчин бунханд (永慶陵, одоогийн Өвөр Монголын Баарин баруун хошууны нутаг) оршуулав. Түүнийг залгамжилсан Елюй Жигу хааны зарлигаар "Вэньу Дашяо Шюань хуанди" (文武大孝宣皇帝) хэмээн нэхэн өргөмжилж, тахилын сүмийн цолыг "Шэньзун" (聖宗) хэмээн тунхаглав.
Гэр бүл
засварлахХатад хүүхэд:
- Сяо овгийн огцорсон хатан (廢后蕭氏)
- Рэньдэ хатан (仁德皇后; 983–1032), төрсөн нэр нь Сяо Пусагэ (菩薩哥)
- 2-р хөвүүн, Нэр тодорхойгүй
- 3-р хөвүүн, Нэр тодорхойгүй
- Циньай хатан (欽哀皇后; ?-1057), төрсөн нэр Сяо Ноужинь (耨斤)
- Елюй Жигу, Шиньзун хаан (耶律 只骨; 1016–1055), 4-р хөвүүн
- Елюй Зунюань, цинь ван (秦國王 耶律宗元; 1021–1063), 6-р хөвүүн
- Циньгуо эгчмэд гүнж (秦國長公主), төрсөн нэр Елюй Янмучинь (岩母堇), 2 дахь охин
- Сяо Жуобу (蕭浞卜)-тай гэрлэсэн.
- Сяо Хайли (蕭海里)-тай гэрлэсэн.
- Сяо Худу (蕭胡覩)-тай гэрлэсэн.
- Сяо Хуй (蕭惠)-тай гэрлэсэн.
- Юэгуо гүнж (越國公主), төрсөн нэр нь Шуогу (槊古), 3 дахь охин: Сяо Шяожун (蕭孝忠)-тай гэрлэсэн.
- Сяо гүйфэй (貴妃 蕭氏; 970–993), Сяо Пай (蕭排)-гийн охин
- Нэр тодорхойгүй хөвүүн
- Нэр тодорхойгүй охин
- Циньгуо гүнж (秦國公主, 990-?), төрсөн нэр нь Янгэ (燕哥), ууган охин
- 1012 онд Сяо Пили (蕭匹里)-тэй гэрлэсэн
- Сяо овогт Дэфэй татвар (德妃 蕭氏; ?-1017)
- Ма овогт Ли-и татвар (麗儀 馬氏)
- Шүньян гүнж (潯陽公主), төрсөн нэр нь Жюгэ (九哥), 7 дахь охин: 1017 онд Сяо Лянь (蕭璉) -тай гэрлэсэн
- Гэн овогт Шу-и татвар (淑儀 耿氏)
- Елюй Зонюань, Бэйюань ван (北院大王 耶律宗願; 1008–1072), 10 дахь хөвүүн
- Бай овогт Жао-и татвар (昭儀 白氏)
- Тончан гүнж (同昌公主), төрсөн нэр нь Багэ (八哥), 9 дэхь охин: Лю Сангу (劉三嘏)-тай гэрлэсэн.
- Санхэ жүнжү (三河郡主), төрсөн нэр нь Шигэ (十哥), 10 дахь охин: Сяо Гаожю (蕭高九)-тай гэрлэсэн.
- Рэньшоу шяньжү (仁寿縣主), төрсөн нэр нь Байши (擘失), 11 дахь охин: Лю Сидуань (劉四端)-тай гэрлэсэн.
- Елюй гүнж (耶律公主), төрсөн нэр Тайгэ (泰哥), 12 дахь охин: Сяо Хуле (蕭忽烈)-тай гэрлэсэн.
- Ли овогт Шүнь-и татвар (順儀 李氏)
- Жиньшян жүнжү (金鄉郡主), төрсөн нэр нь Сайгэ (賽哥), 13 дахь охин: Сяо Туюй (蕭圖玉)-тэй гэрлэсэн.
- Ай овогт Фан-и татвар (芳儀 艾氏)
- Елюй гүнж (耶律公主), төрсөн нэр нь Шингэ (興哥), 14 дэхь охин: Сяо Ванлю (蕭王六)-тэй гэрлэсэн.
- Пухай овогт Хэ-и татвар (和儀 仆槐氏)
- Елюй Зоншүнь (耶律宗訓), 8 дахь хөвүүн
- Елюй Зонвэй, Лян ван (梁王 耶律宗偉), 9 дахь охин
- Сяо овогт татвар эм (萧氏)
- Наньян гүнж (南陽公主, 1130-?), төрсөн нэр нь Цүйба (崔八), 4 дахь охин: Сяо Сяосянь (蕭孝先)-тай гэрлэсэн.
- Жаннин гүнж (長寧公主), төрсөн нэр Таогэ (陶哥), 5 дахь охин: Сяо Янлю (蕭楊六)-тай гэрлэсэн.
- Сяо овогт татвар эм (蕭氏)
- Жингуо гүнж (荆國公主), төрсөн нэр Дяньни (鈿匿), 6 дахь охин: Сяо Шюангу (蕭雙古)-тай гэрлэсэн.
- Да овогт татвар эм (大氏)
- Линьхай шяньжү (臨海縣主), төрсөн нэр нь Чаншоу (長壽), 8 дахь охин: Бохайгийн Да Лицю (大力秋), Сяо Гу (蕭古)-тай гэрлэсэн.
- Эх нь тодорхойгүй
- Елюй Фубаонү (耶律佛寶奴, 988-?), ууган хөвүүн
- Елюй Шуси (耶律屬思, 1017-?), 5 дахь хөвүүн
- Елюй Зонжянь, лючэн жүн ван (柳城郡王 耶律宗簡; ?-1050), 7 дахь хөвүүн
Өмнөх Елюй Шянь |
Их Ляо Улсын Хаан 982 - 1031 |
Дараах Елюй Жигу |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "遼史/卷十/本紀第十/聖宗一".
- ↑ 《契丹国志》卷七记载