Авлига
Авилга — Я.Цэвэлийн " Монгол хэлний товч тайлбар толь бичиг"-т "Авилга гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд юм" гэж бичжээ. Энгийнээр тодорхойлбол, авилга нь эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахыг хэлнэ. Монгол улсын Авилгын эсрэг хуульд "Авилга гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил" гэж тодорхойлогдсон байна.
Авилгын хэлбэрүүд
засварлахСистемийн авлига- гэдэг нь зохион байгуулалттай авлига (бүтцийн элемент) болж хувирсан - зохион байгуулалттай шамшигдуулах ("төсвийг хуваах"), мөнгө завших, системийн нэмэлт орлого юм.
Ахуйн авлига- жирийн иргэд, албан тушаалтнуудын харилцааны үр дүнд бий болдог. Үүнд албан тушаалтан болон түүний гэр бүлийн гишүүдэд иргэдээс өгөх төрөл бүрийн бэлэг, үйлчилгээ багтсан байдаг. Хамаатан, танил талд (непотизм) давуу байдал үүсгэх асуудал мөн энэ ангилалд багтдаг.
Бизнесийн авлига нь төр, бизнесийн хоорондын харилцааны үр дүнд үүсдэг. Жишээлбэл, бизнесийн маргаантай тохиолдолд талууд өөрсдийн талд шийдвэр гаргуулахын тулд шүүгчийн дэмжлэгийг авахыг эрмэлздэг.
Дээд эрх мэдэлтнүүдийн авлига (англи. Grand corruption) нь ардчилсан тогтолцооны улс төрийн удирдлага, дээд шүүхийг хэлдэг. Энэ нь өөрсдийн эрх ашгийн төлөө, сонгогчдын эрх ашгийг хохироосон бодлого хэрэгжүүлэхээс тогтсон шударга бус үйлдэлтэй эрх баригч бүлэглэлүүдэд хамаатай.
Авилгын гол шалтгаанууд
засварлах- Хоёрдмол утгатай ойлгомж муутай хууль.
- Иргэд хууль тогтоомжийг мэдэхгүй буюу ойлгохгүй байх нь албан тушаалтнуудад хүнд сурталтай үйл ажиллагаа явуулж дур зоргоороо саад учруулах, зохих төлбөрийг өсгөх боломжийг олгодог.
- Улс төрийн тогтворгүй байдалтай байх.
- Төрийн байгууллагууд хоорондын харилцаа, уялдааны механизм дутмаг байх.
- Хүнд суртлын аппаратын үйл ажиллагааны үндэс болсон стандарт, зарчмууд нь эрх баригч элитийн бодлогоос хамааралтай байдаг.
- Хүнд сурталтнуудын буюу төрийн албаны мэргэжлийн чадваргүй байдал.
- Авлигыг хянах механизмыг сулруулдаг, танил талын харилцаа, улс төрийн ивээл дор нууц гэрээ байгуулах явдал.
- Гүйцэтгэх эрх мэдлийн тогтолцооны нэгдмэл байдал байхгүй байх, өөрөөр хэлбэл давхардсан үйл ажиллагаа эрхлэх.
- Төрийн хяналтад иргэдийн оролцоо бага байх.
Авилгатай тэмцэх арга
засварлахӨнөөдрийг хүртэл сурган хүмүүжүүлэх ухаан, менежментэд тухайн хүнийг хамгийн тохиромжтой төрийн албан тушаалтан байх баталгаатай аргууд байдаггүй гэдэг. Гэсэн хэдий ч авлигын түвшин маш доогуур олон орон бий. Түүгээр ч зогсохгүй авлигыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа нь ихээхэн амжилтанд хүрсэн түүхэн жишээнүүд байдаг: Эстони, Сингапур, Хонконг, Португал, Швед. Энэ нь авлигатай тэмцэх арга зам байгаа гэдгийг тодорхой жишээгээр харуулж байгаа юм.
Авлигыг бууруулах гурван арга зам бий гэж үздэг. Нэгдүгээрт, хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг чангатгаж, улмаар шийтгэлийн эрсдэлийг нэмэгдүүлж болно. Хоёрдугаарт, албан тушаалтнуудын орлогоо хууль зөрчихгүйгээр нэмэгдүүлэх эдийн засгийн механизмыг бий болгож болно. Гуравдугаарт, зах зээлийн өрсөлдөөний үүргийг бэхжүүлж, улмаар авлигаас олох боломжит ашгийг бууруулж болно.