Елюй Ша (хятадаар: 耶律沙, пиньинь: yélǜ shā; ?-988) нь киданы Ляо улсын улс төрч, жанжин. Өргөсөн нэр Аньинь (安隱).

Елюй Шянь хааны үед 976-979 онд Умард Хань улсыг өмгөөлж Сүн улстай байлдаж явсан. 979 онд Гаолянь голд Сүн улсын хааны удирдсан армийг киданы Шежэнь, Шюгө нарын хамтаар хориглон байлдаж бут цохив. 980 онд Хань Куаньси (韓匡嗣) жанжныг дагаж Сүн улс руу довтлон Маньчөн хотыг эзлэв. "988 оны таван сарын харагчин гахай өдөр, өмнөд ордын тэргүүн их сайд (南府宰相) Елюй Ша нас нөгчив."[1]

  1. Ляо улсын судар (Уг тэмдэглэл) (Монгол хэл хэлээр). Translated by Д., Ундрах. Соёмбо принтиг ХХК: МУИС-Монгол Судлалын Хүрээлэн. 2021. p. 202.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)