Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн
1999 оноос хойш жил бүр Америк, Африк, Ази, Далайн орнуудын гэх Европ бус дөрвөн тивээс уран гулгагчид цуглаж эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан, хосын, мөсний бүжиг гэсэн дөрвөн шалгаруулалтаар медалийн төлөө тэмцэлддэг болсон нь Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн (Англи: Four Continents Figure Skating Championships; Орос: Чемпионат четырёх континентов по фигурному катанию) юм. Ажигласнаар Канад, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Хятад дөрвөн улсын тамирчид бүх медалийг хуваагаад авчихдаг. Гэхдээ Өмнөд Солонгос, Узбекистан улсад зарим нэг медаль оногдсон тохиолдол байгаа.