Дэнни Мёрфи
Дэниел Бен "Дэнни" Мёрфи (Англи: Daniel Ben "Danny" Murphy, 1977 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Тэр «Фулхэм» багт төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог ба «багийн ахлагчийн» үүргийг хашдаг. Мёрфи өмнө нь «Ливерпүүл», «Чарльтон Атлетик» болон «Тоттенхэм Хотспур» багуудад тоглож байв. Ливерпүүл багт байхдаа 2001 онд гурвалсан цомд(Лигийн цом, Английн хөлбөмбөгийн холбооны цом болон УЕФА-гийн цом)[2] хүртэж байжээ.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Дэниел Бен Мёрфи[1] | ||
Өндөр | ft 0 in (0.00 м) | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | [Фулхэм (хөлбөмбөгийн баг) | ||
Дугаар | 13 | ||
Өсвөрийн баг | |||
Манчестер Юнайтед | |||
Кру Александра | |||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1993–1997 | Кру Александра | 132 | (27) |
1997–2004 | Ливерпүүл | 170 | (25) |
1998–1999 | → Кру Александра (зээллэг) | 16 | (1) |
2004–2006 | Чарльтон Атлетик | 56 | (7) |
2006–2007 | Тоттенхэм Хотспур | 23 | (2) |
2007– | Фулхэм | 99 | (15) |
Шигшээ баг‡ | |||
1997 | Английн шигшээ баг (20-оос доош нас) | 4 | (3) |
Английн шигшээ баг (21-ээс доош нас) | 5 | (0) | |
2001–2003 | Англи | 9 | (1) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:47, 2010 оны 8 сарын 15 (UTC). † Гараа (Гоол). |
Клубийн замнал
засварлахЛиверпүүл
засварлахЧарльтон
засварлахМёрфи 2004 оны наймдугаар сард Чарльтон Атлетик багт Ливерпүүл багаас дөрвөн жилийн гэрээгээр 2.5 сая фунт стерлингээр худалдагдан ирж байв.[3]
Тоттенхэм Хотспур
засварлах2006 оны нэгдүгээр сарын 31-нд Тоттенхэм Хотспур багтай 2 сая фунт стерлингийн гэрээ байгуулан[4] улирлын 23 тоглолтонд оролцож анхны гоолоо Портсмут багтай 2006 оны аравдугаар сарын 1-нд тоглосон тоглолтонд оруулж[5], Тоттенхэмд 2 гоол хийсэн гэх амжилттайгаар замналаа өнгөрүүлж байв.
Фулхэм
засварлахТэрээр Фулхэм багт 2007 оны наймдугаар сарын 31-нд тодорхойгүй үнээр гэрээ байгуулан ирж[6][7] анхны улирлаа 43 тоглолтонд 6 гоол оруулсан гэх амжилттай угтаж байв. 2006-2010 оны хооронд тус багийг дасгалжуулж байсан Рой Хожсоныг ирсэн жил нь Мёрфи ихэнх тохиолдолд сэлгээнд сууж, 2008-09 оны улиралд ахлагчийн туузтайгаар гараанд гарч эхэлсэн юм.
Мёрфи өөрийн 100 дахь гоолоо Ньюкасл Юнайтед багийн хаалганд 2008 оны арваннэгэн сарын 9-нд оруулж[8] байсан бол 2009 оны гуравдугаар сарын 21-нд «Крэйвен Коттеж» цэнгэлдэхдээ лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Юнайтед хаалганд улирлын анхны гоолоо торгуулийн цохилтоор оруулж байв.
2010 оны тавдугаар сарын 18-нд Мёрфи Фулхэм багийг ахлан Европын томоохон тэмцээний шигшээ тоглолтуудад оролцох завшаан тохиолдож байв. Германы Хамбург хотноо зохиогдсон УЕФА Европын лигийн 2010 оны тэмцээнд Ювентус, өмнөх удаагийн аварга Шахтёр Донецк, Германы Бундеслигийн аварга Вольфсбург болон Хамбург багуудтай тоглосоор шигшээ тоглолтонд Испанийн Атлетико Мадрид багт 2-1 харьцаагаар нэмэлт цагт хожигдож байв.
Үзүүлэлтүүд
засварлахБаг | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бүгд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
1993–94 | Кру Александра | Гуравдугаар дивиз | 12 | 2 | ||||||||
1994–95 | Хоёрдугаар дивиз | 35 | 5 | |||||||||
1995–96 | 42 | 10 | ||||||||||
1996–97 | 47* | 10 | 4 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 53 | 13 | ||
1997–98 | Ливерпүүл | Премьер лиг | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
1998–99 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
1998–99 | Кру Александра | Нэгдүгээр дивиз | 16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 1 |
1999-00 | Ливерпүүл | Премьер лиг | 23 | 3 | 2 | 0 | 2 | 3 | 0 | 0 | 27 | 6 |
2000–01 | 27 | 4 | 5 | 1 | 5 | 4 | 10 | 1 | 47 | 10 | ||
2001–02 | 36 | 6 | 2 | 0 | 1 | 0 | 15 | 2 | 54 | 8 | ||
2002–03 | 36 | 7 | 3 | 1 | 4 | 2 | 12 | 2 | 55 | 12 | ||
2003–04 | 31 | 5 | 2 | 1 | 2 | 2 | 7 | 0 | 42 | 8 | ||
2004–05 | Чарльтон Атлетик | 38 | 3 | 3 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 43 | 5 | |
2005–06 | 18 | 4 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 21 | 5 | ||
2005–06 | Тоттенхэм Хотспур | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
2006–07 | 12 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 19 | 2 | ||
2007–08 | Фулхэм | 33 | 5 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 35 | 6 | |
2008–09 | 38 | 5 | 5 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 44 | 7 | ||
2009–10 | 25 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 34 | 7 | ||
2010-11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Фулхэм | 99 | 15 | 9 | 2 | 2 | 0 | 8 | 2 | 116 | 19 | ||
Бүгд | Англи | 499 | 77 | 32 | 9 | 28 | 16 | 56 | 7 | 613 | 109 | |
Нийт | 499 | 77 | 32 | 9 | 28 | 16 | 56 | 7 | 613 | 109 |
- Плей-оффын хоёр тоглолтыг тооцсон болно.
- 2010 оны наймдугаар сарын 15
Шагналууд
засварлах- Ливерпүүл
Түрүү
- Английн хөлбөмбөгийн холбооны цом: 2000–01
- Хөлбөмбөгийн Лигийн цом: 2000–01, 2002–03
- АХХ-ны Коммунити Шиелд/Чарити Шиелд: 2001
- УЕФА-гийн цом: 2000–01
- УЕФА-гийн Супер цом: 2001
Хоёрдугаар байр
- АХХ-ны Коммунити Шиелд: 2002
- Фулхэм
Хоёрдугаар байр
Эшлэл
засварлах- ↑ "search births indexes 1837 - 2006". Findmypast.com. Татаж авсан: 2010-08-03.
- ↑ http://www.liverpoolfc.tv/kids/history-of-lfc/2001-present
- ↑ "Charlton secure Murphy deal". BBC Sport. 10 August 2004. Татаж авсан: 26 May 2007.
- ↑ "Tottenham clinch late Murphy deal". BBC Sport. 31 January 2006. Татаж авсан: 26 May 2007.
- ↑ "Tottenham 2–1 Portsmouth". BBC Sport. 1 October 2006. Татаж авсан: 26 October 2009.
- ↑ "Murphy joins". Fulham FC. 31 August 2007.
- ↑ "Danny to Fulham". Tottenham Hotspur FC. 31 August 2007.
- ↑ "Fulham 2–1 Newcastle". BBC Sport. 9 November 2008.
Холбоос
засварлах