Дэндэвийн Чимэд-Осор

Дэндэвийн Чимэд-Осор (1912 оны 2 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар төрсөн- 1987 онд Улаанбаатар хотд нас барсан) — Монгол улсын Ардын жүжигчин, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин.

Дэндэвийн Чимэд-Осор
Зайдавын Чимэд-Осор (-1933)
Дэндэвийн Чимэд-Осор (1933-)
Төрсөн1912 оны 2 сарын 16 (1912-02-16)
Монгол улс, одооны Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1936 - 1987 он (41 жил)

1938 оны 9 дүгээр сард цэрэгт ирж, Цэргийн зэвсгийн төв газар зарлага, жагсаалын даргаар хоёр жил алба хаагаад 1936 онд халагдаж мөн оны 9 дүгээр сарын 16-нд Улсын төв театрт жүжигчнээр орсон байна. 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч, уран сайхны удирдагчаар томилогдон ажиллажээ. 1950-1953 онд Улсын хөгжимт драматик театрын жүжигчин, 1953-1956 онд Архангай аймгийн Соёлын ордонд найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1982 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, кино найруулагчаар ажилласан байна.

Анх Д.Чимэд-Осор Ш.Аюушийн “Яг 18” гэдэг жүжгийн Ойдовын дүрд тоглон тайзан дээр гарснаар түүний уран бүтээлийн баялаг намтар эхэлсэн байна. Театрын тайзнаа түүний бүтээсэн шилдэг дүрүүдээс түүхэнд ямагт дурсагдан байвал зохих нь “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Силбио, “Орос хүн” жүжгийн Розонберг, “Намайг хүлээ” жүжгийн Ван Штейн, “Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Эрдэнийн Дорж” жүжгийн Орос Жамц, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукар зэрэг олон арван дүрийг нэрлэж болно.

Мөн тэрээр "Цогт тайж", "Өглөө", "Ардын Элч", "Мандухай сэцэн хатан", "Хүний сайхан сэтгэл" зэрэг 30 гаруй дүрийг кино урлагт бүтээсэн хүн.

Тэрээр жүжигчин хэдий ч хос мэргэжил эзэмшихийн тулд цаг ямагт ажиллаж,

1948 онд Дорнод аймгийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой”, “Далан худалч”, “Аривжихын гэр бүл”, “Алтан ай”, “Цогийн идэр нас”, “Эмч нар”, “Тожоо жолооч” зэрэг жүжгүүдийг найруулан тавьжээ. Үүнээс гадна “Морьтой ч болоосой”, “Салхины амт”, “Үүрээр”, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Тунгалаг тамир” киноны 3 дугаар анги, киноны зөвлөх ба 2 дугаар найруулагчаар ажиллаж байснаас гадна “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан нь мэргэжлийн найруулагчаас дутуугүй кино бүтээлүүд туурвижээ. Тэрээр мөн театр киноны залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт идэвхитай оролцдог байв.

Түүний зохиосон дуу, шүлэг киноны зохиол нь ард түмний дунд амьдарсаар байдаг төдийгүй уран зохиолын анхдугаар уралдаанд шалгарч улсаас уран зохиолч цол авч байсан түүхтэй. Д.Чимэд-Осор өөрийн уран бүтээлийнхээ түүхэнд кино, жүжгийн зохиол бичиж, амьдруулсан дүрүүдээрээ мөнх дурсагдах их өвтэй хүн.

Хүртсэн цол, шан

засварлах

Бүтээсэн дүрүүд

засварлах
  • Ширнэнгийн Аюушийн (1903-1938) "Яг 18" жүжгийн Ойдовын дүрд жүжиглэн театрын тайзнаа гарч уран бүтээлийн баялаг намтраа эхэлсэн.
  • 1937 онд (25 нас) Хонины булаг жүжигт Барилдогийн дүрд
  • 1938 оны (26 нас) 4 сарын 15-нд Төв театрт жүжгийн нэрт зохиолч Донровын Намдаг (1911-1984) Сүрэг чоно оргил жүжгээ (1936 онд 24 насандаа бичиж эхэлсэн)Виктор Антонович Борейшо найруулан тоглоход Данзангийн дүрд
  • 1939 онд (27 нас) Д.Намдагийн Сүрэг чоно жүжиг кино хальснаа амилж Төмөрийн Нацагдорж (1910-1966?) найруулж гол дүр Данзанд
  • 1940 онд (28 нас) Т.Нацагдоржийн найруулсан Анхдугаар хичээл хар цагаан кинонд цэргийн дүрд тоглосон.
  • 1941 онд (29 нас) Шарай голын 3 хааны Цэнгэлд, Гайхамшигт лимбэ жүжгийн Нарангэрэлийн дүрд тоглосон.
  • 1944 онд (32 нас) Талын баатар (найруулагч Э.Оюун (1918-2001), А.Рабинович) жүжгийн Чогдон хувилгааны дүрд

1945 онд (33 нас) Б.Ринченгийн зохиол,алдарт Цогт тайж киноны цэцэрлэгч өвгөний дүрд тоглон дүрээ мөнхөлсөн. 1945 онд (33 нас)Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан. 1947 онд (35 нас) Зам жүжгийн (найруулагчаар Ардын жүжигчин Э.Оюун, зураачаар Л.Намхайцэрэн) Дамбын дүрд тоглосон. 1952 онд (40 нас) Америк ярьж байна жүжгийн Санитор Уилерийн дүрд 1952 онд (40 нас) олон хүүхдийн ээж болсон гэргийтэйгээ суужээ. 1954 онд (42 нас) Эмч нар жүжгийн Өлзий өвгөний дүрд 1958 онд (46 нас) Гурван найз киноны нутгийн өвгөн

Сэтгэлийг шинэтгэсэн нь Шукар өвгөн 1959 онд (47 нас) М.Шолоховын Сэтгэлийг шинэтгэсэн нь жүжгийн Шукар өвгөний дүрээр үзэгч олонд хамгийн ойр дотно болж Өвгөн Шукар хэмээн нэрлүүлэх болжээ. 1959 онд (47 нас) Морьтой ч болоосой киноны Батын дүрд


Гологдсон хүүхэн, Нүгэл буян кино 1961 онд (49 нас) Ц.Дамдинсүрэнгийн зохиол Гологдсон хүүхэн киноны ерөнхий найруулагч

1962 онд (50 нас) хүү Болд төржээ. 1963 онд (51 нас) Д.Намдагийн зохиолоор Нүгэл буян уран сайхны киног Д.Чимэд-Осор найруулан Монгол кино үйлдвэрт бүтээв. Д.Намдаг Нүгэл буян зохиолоо бичихдээ Д.Нацагдорж Ламбугайн нулимс өгүүлэлийг задлан шинжилж бичжээ. Дуурь бүжгин театр бий болов. 1965 онд (53 нас) Зэрэг нэмэхийн өмнө кинонд найруулагчаар 1966 онд (54 нас) Б.Нямаагийн Төөрсөөр төрөлдөө кинонд Цэдэв өвгөний дүрийг тун ч энэрэнгүй зөөлөн сэтгэлтэйгээр гаргасан.

1968 онд (56 нас) Өглөө киноны Дүйнхэр зайрангийн дүрд тоглосон. 1968 онд (56 нас) Өндөр ээж киноны Дамирангийн дүрд тоглосон.

1968 онд (56 нас) Нийслэл хүү кинонд Д.Чимэд-Осорын 6 настай хүү Болд хүүхдийн дүрд тогложээ. 1971 онд (59 нас) Өглөө киноны Дүйнхэр зайранд 1973 онд (61 нас) Тунгалаг Тамир киноны 3-р ангид нүүдэлчин, хувьсгалч, тагнуулч өвгөний дүрийг бүтээсэн.

1974 онд (62 нас) Тамирын охин кино зохиолыг өөрөө бичиж найруулсан.

1975 онд (63 нас) Өмноговь аймгийн Ханбогд суманд зураг авалтаар эхэлсэн, С.Дашдооров, С.Эрдэнийн зохиол, Э.Чойдогийн хөгжим, гол дүр Нарангарвууд залуу жүжигчин Н.Батцэцэг тоглосон, найруулагч Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нарын найруулсан Эх бүрдийн домог киноны Зайрангийн дүрд тоглосон.

1976 онд (64 нас) Х.Зандрийбайдийгийн (1934) зохиосон Хонины найр киног найруулж, мөнхүү Вандангийн гол дүрд тоглосон.

1977 онд (65 нас) кино зохиолч Ч.Гомбо, найруулагч Ж.Бунтарын Давааны цаана даваа киноны Чүлтэм өвгөний дүрд 1978 онд (66 нас) Т.Чимэдийн зохиол Солонгын таван өнгө киноны Чоймболын дүрд тоглосон.

Хүний сайхан сэтгэл киноны усч өвгөн Дэнзэн 1980 онд (68 нас) Д.Мягмарын зохиол Хүний сайхан сэтгэл киноны усч өвгөн Дэнзэнгийн гайхамшигт дүрийг бүтээсэн. 1981 онд (69 нас) С.Удвалын зохиол, Г.Жигжидсүрэнгийн найруулсан Хатанбаатар кинонд хөрш өвгөний дүрд

1981 онд (69 нас) Ардын жүжигчин болжээ. 1983 онд (71 нас) Г.Дүйнхэржавын зохиол, Б.Сумхүүгийн найруулсан Сахиус уу, сахиул уу киноны луухан өвгөний дүр 1986 онд (74 нас) Ө.Баасанжавын зохиол, Г.Жигжидсүрэнгийн найруулсан Намар нахиалсан мод киноны Сундуйн дүрд

1987 онд (75 нас) П.Хорлоогийн зохиол, Х.Дамдины найруулсан Мандах нарны туяа киноны Шанзав Бадамдоржийн дүр


Мандухай сэцэн хатан киноны Хурц зайран Мөнхийн дүр 1987 онд (75 нас) Бие маш дорд орсон байхдаа ард түмэндээ сүүлийн дүрээ үлдээж Ш.Нацагдоржийн зохиол, Н.Жанцанноровын хөгжим, Б.Балжиннямын найруулсан Мандухай сэцэн хатан киноны Хурц зайранд тоглож, биеийн тэнхээ дийлэхгүй тул дууг Элбэгсайхан, найруулагч Нагнайдорж хэнгэрэгийг цохижээ.


Эх сурвалж

засварлах
  Энэхүү өгүүлэл дахь материалыг Улсын Драмын Эрдмийн Театрийн архиваас тусгай зөвшөөрөлтэйгээр авав. Зөвшөөрлийн бичгийг эндээс авна уу.