Дэйв Дебуше
Дэйв Дебуше | |||
Dave DeBusschere | |||
Зодог тайлсан | |||
Довтлогч | |||
Өндөр: | 198 см | ||
Жин: | 100 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1940 оны 10 сарын 16 , Мичиган, Детройт | ||
Нас нөгчсөн: | 2003 оны 5 сарын 14 (60 настай насалсан), Нью-Йорк, Нью-Йорк хот | ||
Драфт: | Бүсийн драфт, 1962, Детройт Пистонс | ||
НБА-гийн үзүүлэлт | |||
Тоглолт: | 875 | ||
Оноо: | 14053 (16.1 тоглолтын дундаж) | ||
Авалт: | 9618 (11 тоглолтын дундаж) | ||
Дамжуулалт: | 2497 (2.9 тоглолтын дундаж) | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
Дасгалжуулагчийн замнал | |||
| |||
| |||
Сагсан бөмбөгийн алдрын танхим |
Дэвид Альберт Дебуше (Англи: David Albert DeBusschere, 1940 оны аравдугаар сарын 16 — 2003 оны тавдугаар сарын 14) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөг нэрт тамирчин, дасгалжуулагч байснаас гадна бейсболоор тоглодог байв.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багт байхдаа хоёр удаа (1970, 1973) НБА-гийн аварга цол хүртэж байсан домогт 50 тоглогчдийн нэг юм.
Товч намтар
засварлахДебуше 1962 онд НБА-гийн бүсийн драфтаар Детройт Пистонс багт элсэж байлаа. Тус багт тоглож байхдаа дасгалжуулагчийн албыг давхар хашсанаараа НБА-гийн түүхэн дэх хамгийн залуу дасгалжуулагч болж байв. Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Дебушег 1983 онд Алдрын танхимд хүндэтгэн залжээ. Нью-Йорк Никс багт Уиллис Рид, Билл Брэдли болон Уолт Фрейзер нарын домогт тоглогчдын хамт 1970, 1973 оны шувтаргын тоглолтонд Лос-Анжелес Лейкерс багийг ялж, хоёр удаа түрүүлсэн. Дебуше 1980-аад онд Никсийн бэлтгэлийн албыг удирдаж байхдаа Патрик Юнгийг мэргэжлийн спортод татан оруулж байжээ.
1962 онд сонирхогчдын бейсболын Чикаго Уайт Сокс багт бөмбөг шидэгчээр хоё жил тоглоод сагсан бөмбөгийн тоглогч-дасгалжуулагч болсон жилдээ энэ спортоо орхисон байдаг.[1]
Дебуше 2003 оны тавдугаар сард зүрхний шигдээсээр таалал төгсжээ.
Эшлэл
засварлах- ↑ "Howstuffworks: Dave DeBusschere". Archived from the original on 2008-04-03. Татаж авсан: 2014-04-14.