Думуган гүнж (хятадаар:独木干) бол Хиад Боржигин овгийн Тулуй их ноёны Сорхогтани бэхи хатнаас төрсөн охин юм. Түүнийг Онгудын Буяншибал ноён ба Алага бэхи нарын хүү Нэгүдэй хүргэнтэй гэрлүүлсэн. 1257 онд Мөнх хааны зарлигаар ёнгор гаалийн тавтын татварлах өрхөөс Пиняан чөлгөөний 1100 өрх айл, 1281 онд Хубилай хааны зарлигаар Жянаний цаасан мөнгө хураах өрхөөс Мэйжоугийн Чэншян шяний 1400 өрх иргэнийг хувааж өгөв. Түүний нөхөр Нэгүдэй нь Өмнөд Сүн улсыг дайлах дайнд оролцохдоо Цишиньжоугийн 1000 гаруй өрхийг олзолжээ. Нэгүдэйг нөгчсөний дараа харьяат газрыг нь дүү Чаху нь авчээ.

Холбоотой мэдээлэл засварлах