Есүбух гүнж (хятадаар:也速不花) бол Хиад Боржигин овгийн Тулуй их ноёны Сорхагтани бэхи хатнаас төрсөн охин юм. Хонгирадын Очин хүргэнтэй гэрлэсэн. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар ёнгор гаалийн тавтын өрхөөс Чинин чөлгөөний 30,000 өрх, 1281 онд Хубилай хааны зарлигаар Жянаний цаасан мөнгө тушаах өрхөөс Тинжоу чөлгөөний 40,000 өрхийг өмчлөн өгсөн байдаг. Тэрбээр Улучин, Төмөр, Манзитай хүргэнүүдийг, Зургаадай ноёнг төрүүлсэн. Улучин, Төмөр, Манзитай нар Алтан ургын хатадтай болсон. 1277 онд Номухан вангийн удирдсан цэрэг Монгол газарт ирэхэд Монгол хан хөвгүүд ноёдын дотор бослого гарах үед Зургаадай ноён бослогын удирдагчдын нэг байсан.

Холбоотой мэдээлэл засварлах