Данзаншаравын Жамъянжав

Данзаншаравын Жамъянжав МУАЖ, Дэд профессор, дуурийн дуучин, жүжигчин

Данзаншаравын Жамъянжав
Төрсөн он1937 он
Төрсөн газарМонгол улсын Сэлэнгэ
аймгийн Ерөө сум
Нас барсан он2013 он
Яс үндэсБуриад ястан
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлдуучин
УрсгалДуурь
Алдар цол
Төр нийгмийн шан
МУГЖ 1981
МУАЖ 2008

Боловсрол

засварлах

1951-1954 онд Урлагийн дунд сургуульд суралцаж төгсөөд Улсын Хөгжимт Драмын театрт найрал дуучнаар ажиллажээ. Тэрээр 1957-1962 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн

Ажилласан байдал

засварлах

Пхеньян хотноо зохиогддог дэлхийн залуучуудын урлагийн хаврын наадамд оролцон эх орныхоо нэрийг олон улсын тайзан дээр цуурайтуулж байсан манай улсын алдарт дуучдын нэг юм. Тэрээр Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг төгссөнөөс хойш Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Д.Жамъянжав нь дуучнаар ажиллахын зэрэгцээ дуулаачийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд Соёл Урлагийн Их сургуулийн дуулаачийн тэнхимд сонгодог дуулаач мэргэжлийн багшаар ажиллаж байсан. Тэрбээр 2004 онд "Дуулах ур зүйн судалгааны арга зүй" сэдэвт магистрын судалгааны хичээлийн хөтөлбөр боловсруулжээ. Нэрт дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Пүрэвжавын Ганбат бол түүний гарын шавь. Түүний дуулсан 300 гаруй дуу Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. 1969 онд Ш.Гуно “Фауст” дуурийн Мефистофелийн дүрээр, 1979 онд Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилогийн дүрээр Соёлын яамны, МҮАХ-ны оны шилдэг бүтээлийн шагналыг тус тус хүртжээ.

Бүтээсэн Дүрүүд

засварлах
  • Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” 1951. Өртөөчин
  • С.Гончигсумлаа “Үнэн” 1956. Хошуу ноён
  • Л.Мөрдорж “Хөхөө Хувилгаан
  • П.И.Чайковский “Евгений Онегин” 1963. Суман дарга
  • А.Даргомыжский “Лусын дагина” 1964. Тээрэмчний дүрд
  • Б.Дамдинсүрэн “Тэмцэл” 1965. Барон Унгерн
  • В.Мурадели “Октябрь” 1967. Керенский
  • Ж.Пуччини “Чио чио сан” 1967. Ах лам Бонза
  • Ш.Гуно “Фауст” 1969. Мефистофель
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” 1970. Амарсанаа
  • Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” 1971
  • А.Бородин “Игорь ван” 1972. Скула
  • Б.Сметан “Худалдагдсан бэр” 1974. Миха
  • Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй дөчин хоёр хоног” 1974. Саруул гүн
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” 1976. Балган ба худалдаачин
  • Ж.Верди “Травиата” 1977. Дуфель
  • Л.Мөрдорж “Жаргал” 1978.
  • Ж.Россини “Севилийн үсчин” 1979. Дон Базилио
  • С.Гончигсумлаа “Үнэн” 1980. Гонгор
  • Дж.Пуччини “Тоска” 1981. Скарпьяа