Далайн ирвэс
Далайн ирвэс (Hydrurga leptonyx) нь Антарктидад Өмнөдийн далайн зааны дараа хоёрт орох том сэлүүр хөлтөн юм. Тэд чихгүй далайн хав овог ба Hydrurga төрлийн ганц зүйл юм.
Hydrurga гэдэг нь "усны ажилчин" гэсэн утгатай ба leptonyx нь Грек хэлээр "жижиг саварт" гэсэн үг юм.
Далайн ирвэс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Hydrurga leptonyx (Blainville, 1820) | ||||||||||||||||
Hydrurga leptonyx амьдрах бүс
| ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
|
Гадаад төрх
засварлахДалайн ирвэс нь хар саарал өнгийн булчинлаг том нуруун хэсэг, цайвар саарал гэдэс хэвлийтэй. Хоолой хэсэг нь хар толбонуудтай тул ирвэс гэгджээ. Эмэгчин нь эрэгчингээс биеэр ялимгүй том байна. Тэдний биеийн урт 2.5-3.2 м, жин нь 200-453 кг ба эмэгчин нь 2.4-3.4 м урт, 225-591 кг жинтэй юм.
Идэш тэжээл
засварлахТэд гүехэн усанд шумбан хол тэжээл хайна. Бусад далайн хав, тухайлбал Россын далайн хав, далайн заан зэрэг нь хэдэн зуун метр гүнд шумбан арваалж зэрэг идэш хайдаг бол далайн ирвэс нь гүн шумбадгүй байна. Нас бие гүйцсэн томхон далайн ирвэс нь хаан оцон шувуу, император оцон шувуу зэргээр хооллох ба заримдаа хавч идэгч далайн хав барьж иддэг. Мөн сам хорхой, арваалж, загас иднэ. Оцон шувуу авлахдаа эргийн мөсний доор нуугдан отож байгаад шувууг далайд орж ирхэд нь дайран хурц шүдээрээ зуун барьдаг байна.