Генту оцон шувуу

Генту оцон шувуу Pygoscelis papua нь толгойн орой дээрх өргөн цагаан судалаар төвөггүй танигдана. Антарктидын ойр орчмын арлуудаар нутагладаг.

Генту оцон шувуу
Илжгэн оцон шувуу (илжигтэй төстэй дуу гарган хашгирдагаас ингэж нэрлэгджээ)
Илжгэн оцон шувуу (илжигтэй төстэй дуу гарган хашгирдагаас ингэж нэрлэгджээ)
Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Spheniscidae
Төрөл: Pygoscelis
Зүйл: P. papua
Латин нэр
Pygoscelis papua
(Forster, 1781)

Гадаад төрх

засварлах

Эр оцон шувуу нь өд сөдөө гуужихаас өмнө 8.5 кг хүрэх ч, үржилд орохын өмнө 4.9 кг болтол буурдаг байна. Эм нь мөн адил 8.2 кг байгаад гуужилт дууссаны дараа 4.5 кг болно. Генту оцон шувууны өндөр 75-80 см байна. Тэд оцон шувуудын дотор хамгийн хурдан сэлдэг нь бөгөөд 36 км/ц хүртэл хурдалдаг.

Генту оцон шувуу бөөрөнхийдүү чулуу цуглуулж, 20-25 см голчтой үүр засдаг. Чулуугаа булаацалдан дуу шуугиантай хэрүүл, тэмцэл гарна. Мөн эр нь эмдээ сайн чулуу бэлэглэн өөртөө татах үзэгдэл ажиглагддаг.

Эм оцон шувуу 130 гр орчим жинтэй 2 өндөг гаргах ба ээлжлэн дарна. 34-36 хоноод өндөг хагаран дэгдээхэй гардаг. Дэгдээхэйн ар нуруу нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна.

Идэш тэжээл

засварлах

Энэ оцон шувуу нь голдуу сам хорхой гэх мэтээр хооллох бөгөөд хоол тэжээлийн 15 хувийг л загас эзлэх ажээ. Тэдний гол дайсан нь алуурчин халим, далайн ирвэс, аврага загас юм.

Зургийн цомог

засварлах
 
Герман, Майны Франкфурт дахь амьтны хүрээлэнд.

Цахим холбоос

засварлах
  Commons: Pygoscelis papua – Викимедиа дуу дүрсний сан