Россын далайн хав
Россын далайн хав (Ommatophoca rossii) нь Чихгүй далайн хав овгийн хөхтөн бөгөөд Ommatophoca төрөлд хамрах ганц зүйл юм. Энэхүү далайн хав нь Антарктидад 2 ч удаа эрдэм шинжилгээний багийг удирдан явсан Жеймс Кларк Россын нэрээр нэрлэгджээ.
Россын далайн хав | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
(Ommatophoca rossii)
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ommatophoca rossii (Gray, 1844) |
Гадаад төрх
засварлахБусад Антарктидын далайн хаваас биеэр жижиг, 3 м орчим урт, 214 кг жинтэй байна. Нурун хэсэг нь хар бордуу, өвөр хэсэг нь мөнгөлөг зүстэй. 7 см бүхий голчтой том нүдтэй юм.
Тэд усанд шумбан арваалж, наймаалж, загас, заримдаа сам хорхой зэрэг иднэ. Ялангуяа арваалж нь идэш тэжээлийн 3-ны 2-ыг эзлэх аж. Тэд бусад далайн хавын хувьд ч гол дайсан болох алуурчин халим, далайн ирвэсийн идэш болдог байна.
Үржил
засварлах11 сард эмэгчин далайн хав мөсөн дээр зулзагаа төрүүлнэ. Эх нь 28 орчим хоног хөхүүлэх ба түүнээс хойш бие даан 3 жил болоод нас бие гүйцдэг. Россын далайн хав 20 орчим насалдаг ажээ.