Стэллэрийн далайн арслан

Стэллэрийн далайн арслан (Eumetopias jubatus) нь Номхон далайн хойд хэсгээр нутаглах Чихт далайн хавын овгийн нэг зүйл юм.

Стэллэрийн далайн арслан
Эрэгчин арслан, цаана нь эмэгчин ба зулзага
Эрэгчин арслан, цаана нь эмэгчин ба зулзага
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чихт далайн хав
Дэд овог: Otariinae
Төрөл: Eumetopias
Gill, 1866
Зүйл: E. jubatus
Латин нэр
Eumetopias jubatus
Schreber, 1776
Амьдрах бүс
Амьдрах бүс

Гадаад төрх

засварлах
 
Гавлын яс

Нас гүйцсэн нь бусад зүйлийн далайн арслантай харьцуулахад цайвар зүстэй, цайвар шараас бор шаргал, улаавтар өнгөтэй байна. Зулзага нь төрөхдөө бараг хар өнгөтэй байх ба 23 кг жинтэй байдаг. 5 нас хүртлээ эр, эм зулзагууд хурдацтай өсөж томрох ба үүнээс хойш эмэгчингийн өсөлт удаашран 2.5 м урт, 300 кг хүрээд зогсдог. Эрэгчин далайн арслан нэмж томорсоор 3 м гаруй урт болно. Мөн эрэгчин нь өргөн магнай, арай хавтгай богино хоншоор, илүү бараан зүстэй бөгөөд бүдүүн хүзүүүгээ тойроод зогдортой.


Гадаад холбоос

засварлах