Чихт далайн хав

Чихт далайн хав буюу Otariidae овог нь бусад 2 овгийн хамт Сэлүүр хөлтөн багийг бүрдүүлдэг. Энэхүү овогт 7 төрлийн 16 зүйл далайн арслан, үслэг далайн хав багтана. Чихт далайн хав нь хагас усны амьдралд сайн зохицсон ба хоол тэжээл, нүүдлээ усанд, үржил болон амралтаа хуурай газар өнгөрөөнө. Эдгээр амьтад нь Номхон далай, Өмнөдийн далай тэнгисүүд болон Энэтхэгийн далай, Атлантын далайн өмнөд хэсгийн сэрүүн, туйлын бүсүүдээр тархан нутагладаг. Otariid гэдэг нь Грек хэлний otarion буюу "жижиг чих" гэсэн үгнээс гаралтай юм.

Чихт далайн хав
Оршин байсан хугацаа: Хожуу Миоцен- Одоо
Австрали далайн арслан
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Caniformia
Дээд овог: Сэлүүр хөлтөн
Овог: Otariidae
Жон Эдвард Грэй, 1825
Төрөл

Arctocephalus
Callorhinus
Eumetopias
Neophoca
Otaria
Phocarctos
Zalophus


Биеийн бүтэц

засварлах

Энэ далайн хавууд нь Чихгүй далайн хав овогтой харьцуулахад урд сэлүүр ба цээжний булчин нь харьцангуй том бөгөөд 4 мөчөөр хуурай газарт илүү чадамгай, хурдан урагшлаж хөдөлж чаддаг. Чихт далайн хав нь нохойтой илүү төстэй толгой, сайн хөгжсөн шүд, соёо, мөн ил байрлах чихээр ялгарна.

Эр чихт далайн хавны хэмжээ нь хамгийн жижиг зүйл болох Галапагос далайн хав 70 кг байдгаас 1000 кг жинтэй Стэллэрийн далайн арслан хүртэл янз бүр юм. Энэ овгийн нас бие гүйцсэн эр амьтад эмэгчингээсээ 2-6 дахин хүнд жинтэй байх ба харьцангуй том толгой, хүзүү, цээжний хөндий зэрэг нь бусад бүх хөхтөн амьтдын дотор хамгийн хүйсийн ялгаатай төрхтэйд оруулдаг.

Идэш тэжээл

засварлах

Чихт далайн хав нь мах идэштэн юм. Загас, арваалж, наймаалж, сам хорхой, оцон шувуу зэргээр хооллодог.

Зүйлүүд

засварлах

Гадаад холбоос

засварлах