Өмнөд Америкийн далайн арслан
Өмнөд Америкийн далайн арслан (Otaria flavescens), мөн Өмнөдийн далайн арслан, Патагонийн далайн арслан гэх мэтээр нэрлэгддэг энэхүү амьтан нь Чили, Перу, Уругвай, Аргентин улсын далайн хөвөө, эрэг орчмоор нутагладаг. Өдгөө нийт 265,000 бий гэсэн тооцоо байна.
Өмнөд Америкийн далайн арслан | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Otaria flavescens (Shaw, 1800) | ||||||||||||||||||
Амьдрах бүс
|
Биеийн бүтэц ба төрх
засварлахЭр нь дэл зогдор бүхий том толгойтой тул бусад чихт далайн хав дотроо арслантай хамгийн төстэй харагдана. Эр эм хоёул шаргал өнгөтэй ба үзүүр нь ээтэндүү хоншоортой. Эр далайн арсланы зогдор нь цайвар бол, эмийн толгой хүзүү хэсгийн үс арьс эрээс илүү цайвардуу байна. Зулзага нь төрөхдөө хар, хар бараан өнгөтэй байдаг.
Нас бие гүйцсэн эр далайн арслан 2.73 м урт, 350 кг, эм нь 1.8-2 м урт, 150 кг орчим жинтэй байна.
Идэш тэжээл
засварлахӨмнөд Америкийн далайн арслан нь олон янзын загас иднэ. Мөн арваалж, наймаалж, оцон шувуу, хотон, бага залуу Өмнөдийн үслэг далайн хав зэргийг барьж иддэг байна. Үүний эсрэг тэд алуурчин халим, аврага загасны идэш болдог ажээ.