Годлэвскийн шийхнүүхэй

Годлэвскийн шийхнүүхэй, Anthus godlewskii, нь Цэгцгийнхэн овгийн дундаж хэмжээний шувуу бөгөөд Монголд нутаглана. Өвөл болоход хол зай туулан нүүдэллэж, Азийн өмнөд хэсэгт өвөлждөг. Маш ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна.

Годлэвскийн шийхнүүхэй

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Anthus, Шийхнүүхэй
Зүйл: A. godlewskii
Латин нэр
Anthus godlewskii
Taczanowski, 1876

Энэхүү шийхнүүхэй нь газрын хөрснөөс ялгаж харахад хэцүү зүстэй юм. Нуруун хэсэг нь бор ба хэвлий хэсэг нь цайвар байна. Хээрийн шийхнүүхэйтэй тун төстэй боловч, биеэр арай жижиг, богино хөл, богино бараан хошуутай. Тэд хүчирхэг, шулуун нислэг хийнэ.

Цахим холбоос

засварлах