Ёлын ам
Ёлын ам нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар байх, нэгэн гүн хавцал юм. Ёл шувууны нэрээр нэрлэгджээ.
Зүүн сайханы нурууны нэг хавцал болох Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай болдог. Харин дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд 9-р сард цасгүй байх болжээ.