Германы Танкийн Музей
Германы Танкийн музей (Герман: Deutsches Panzermuseum Munster (DPM)) бол ХБНГУ-ын Мюнстер хотын ойролцоо байрладаг танк, хуягт техникийн музей юм. 1983 онд Бундесверийн хуягт танкийн офицерийг бэлтгэх сургалтын бааз дахь цуглуулга дээр суурьлан байгуулагдаж байсан. Тус музейн нийт талбай нь 9000 кв.метр байдгийн 7500 кв.метрт үзвэрүүд байрладаг.
Германы Танкийн Музей | |
---|---|
Deutsches Panzermuseum Munster (DPM) | |
Байгуулагдсан | 1983 он |
Байршил | Мюньстер хот |
Төрөл | Цэргийн Музей |
Захирал | Ралф Ратс |
Цахим хуудас | www |
Тойм
засварлахТанкийн Музейд танкаас гадна цэргийн хуягт техник, төрөл бүрийн галт зэвсэг, дүрэмт хувцас, одон тэмдэг, бусад цэргийн холбогдолтой эд өлгийн зүйлийг дэлгэн тавьжээ. Үзвэрийн он цагийн хугацаа нь Дэлхийн Нэгдүгээр Дайн, Дэлхийн Хоёрдугаар Дайн, Хүйтэн Дайны үеийн баруун зүүн Германы танк, хуягт машин техник, орчин үеийн Германы армид хэрэглэж байсан, хэрэглэж байгаа цэргийн хуягт техникүүдийг байрлуулсан.
Цагийн хуваарь
засварлах1-р сараас 5-р сар хүртэл: Мягмараас Ням гарагт 10:00-18:00, Даваа гарагт амардаг. Мөн амралтын өдрүүдээр даваа гарагт ажиллана. Танхимууд халаалтгүй, өвлийн улиралд хүйтэн байдаг.
6-9-р сар: Өдөр бүр, 10.00-18.00,
10-12-р сар: Мягмараас Ням гараг хүртэл 10:00-18:00, Даваа гарагт амардаг. Танхимууд халаалтгүй, өвлийн улиралд хүйтэн байдаг.
Зураг
засварлах-
Леопард 1 прототип 42
-
Панзер 1
-
Жагдпанзер танк
-
Панзер 4
-
А7В танк (Дэлхийн нэгдүгээр дайны үеийн танк)
-
Леопард 1
-
Лектер Кампфваген 2
-
Хаммел
-
Хетзер