Галт саламандр (Латин: Salamandra salamandra) нь Европ тивд тархсан хоёр нутагтан юм.

Галт Саламандр

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хоёр нутагтан
Баг: Саламандр
Овог: Саламандрынхан
Төрөл: Саламандр
Зүйл: Галт Саламандр
Латин нэр
Salamandra salamandra
Карл Линней, 1758
Улбар шар судалтай саламандр

Биеийн урт 15-25см, хааяа 30см хүрэх тохиолдол бий. Өнгө нь шар, улаан судалтай (заримдаа улбар шар) хар.

Урт нарийн бие, богино бүдүүн хөл, хуруутай. Нурууг нь дагасан 2 эгнээ хорны шугам бий. Эрэгчин нь эмэгчнээсээ биеэр жижиг байдаг.

Самандарины бүтэц

Саламандрын багт багтдаг амьтад ихэнх нь дайснуудаас биеэ хамгаалахын тулд арьсныхаа гадуур хортой нялцгай бүрхүүлтэй байдаг. Галт саламандр нь самандарин (C19H31NO2), самандаридин (C21H31NO), самандерон (C22H31NO2) гэгдэх алкалоидын төрлийн нейротоксин буюу мэдрэл саармагжуулагч хорыг агуулна. Энэ нь хөвчтөний хүрээний бүх амьтанд үйлчлэх бөгөөд амьсгаадуулж, даралт ихэсгэнэ.

Чихний суваг

Хорны суваг нь толгойн арын хэсэгт орших чихний суваг болон нурууны гол шугамын дагуу байрласан байдаг. Сүүн цагаан өнгөтэй хорт шингэнийг 300 см/секундын хурдтай цацах чадвартай.

Дэд зүйлүүд

засварлах
 
Португалын галт саламандр (S. s. galliaca)
 
Францын галт саламандр (S. s. terrestris) [1]

Дараах дэд зүйлс бий.

  • Salamandra salamandra alfredschmidti 
  • Salamandra salamandra almanzoris Испаний галт саламандр
  • Salamandra salamandra bejarae 
  • Salamandra salamandra bernardezi Иберийн галт саламандр
  • Salamandra salamandra beschkovi
  • Salamandra salamandra crespoi 
  • Salamandra salamandra fastuosa 
  • Salamandra salamandra galliaca Португалын галт саламандр
  • Salamandra salamandra gigliolii Италийн галт саламандр
  • Salamandra salamandra longirostris 
  • Salamandra salamandra morenica Мореникагийн галт саламандр
  • Salamandra salamandra salamandra 
  • Salamandra salamandra terrestris Францын галт саламандр

Амьдрах орчин

засварлах

Харанхуй, чийглэг орчинд дуртай. Усанд ойр навчит ой, холимог ойн модны ёроолд амьдрах бөгөөд ихэнх цагаа чулуу, унасан модны доор, модны үндэсний завсар, бусад амьтны ухсан нүх зэрэгт нуугдаж өнгөрөөнө.

Голцуу шөнийн цагаар идэш тэжээл хайн ангуучлах боловч заримдаа борооны дараа, өдөр ч гэсэн гарч ирэх нь бий.

Идэш тэжээлээ наалдамхай хэлээ сунгаж барьж авах юм уу шууд хазаж бариад тэр чигээр нь залгидаг. Аалз, шавьж, шавьжны авгалдай, жижиг хоёр нутагтнууд гэх мэт жижиг амьтдыг барьж иддэг.

 
Цасан дээр явж буй галт саламандр

Биеийн температур нь орчноо дагаж өөрчлөгддөг тул хэт халуун, эсвэл хэт хүйтэнд бараг хөдөлдөггүй.

Дайснууд

засварлах

Дайсан ойртоход галт саламандр тэр зүг рүү чихний сувгаа чиглүүлж, хамгаалалтын байдалд орж зогсдог. Хортой амьтдад элбэг байдаг хурц тод өнгөтэй тул дурлаж довтолдог дайсан бараг байхгүй. Галт саламандрын биеэ хамгаалах эцсийн арга нь хор цацах явдал бөгөөд аргагүй байдалд ороогүй цагт хороо цацдаггүй. Хорноос нь болоод арьсанд нь паразит хорхойнууд амьдардаггүй боловч элэг, гэдэс, амны хөндийд нь туузан хорхой паразитлан амьдрах тохиолдол бий.

 
S.s.salamandra

Нас бие гүйцээгүй галт саламандр нь махчин цохны довтолгоонд өртөх нь бий.

Тархалт

засварлах
 
Галт саламандрын тархалтын зураг

Галт саламандр нь өмнөд, төв, Зүүн Европт тархсан байдаг. Хойд хязгаар нь Герман, Польшийн нутаг юм. Зүүн хязгаар нь Карпатын нуруу. Далайн түвшнээс дээш 400-1000м өргөгдсөн газруудад амьдарна.

Хүн ба галт саламандр

засварлах

Галт саламандр нь эртний Европт гал дотор амьдардаг, мөн биеийн температур нь маш хүйтэн тул галыг ойртуулдаггүй, эсвэл унтраадаг гэж итгэдэг байв.

Мөн галыг өрддөг чанартай гэж зороастрианизмд үздэг байсан тул ариун галыг өрдөхийн тулд галт саламандрыг өргөдөг байв.

Галт саламандр нь саад бэрхшээлд сөхрөлгүй даван туулж чадах итгэл, ариун галыг өрдөж, бузар галыг унтраахын бэлгэдэл болдог.

 
Франсуа I-ийн Шамбор цайз дахь галт саламандрын дүрс

Чулуун хөвөнгөөр хийгдсэн бөс даавуу дорно зүгээр нэвтрэхэд европчууд түүнийг саламандрын арьсаар хийгдсэн гэж бодож байсан гэдэг.

 
Галт саламандрын хээгээр гоёсон галт тэрэг. Австри
  • William E. Duellman, Linda Trueb "Biology of Amphibians" (Johns Hopkins Univ Pr) ISBN 0-8018-4780-X
  • Richard A. Griffiths "Newts and Salamanders of Europe" (Princeton Universal Press) ISBN 0-12-303955-X

Гадаад холбоос

засварлах
  Commons: Галт саламандр – Викимедиа дуу дүрсний сан