Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-19
2004 оны Америкийн Гран При нь Формула Ван уралдааны хүрээнд АНУ-ын Индиана муж улсын Индианаполис хотод 2004 оны 6 сарын 20-нд зохиогдсон уралдаан юм.
Уралдааны эхний эргэлт дээр Кристиан Клин, Фелипе Масса, Жоржио Пантано, Жанмариа Бруни нар хоорондоо мөргөлдөж уралдааны замыг орхисон.
Хэдэн тойргийн дараа Ральф Шумахерын машины дугуй салж, тэрээр 290км/ц хурдтайгаар цементэн хана мөргөж, хүнд гэмтжээ. Уралдааны дараа түүний ах Михаэль Шумахер ярихдаа, уралдааны замыг орхин, дүү дээрээ очмоор байсан гэжээ. Уралдааны замыг цэвэрлэж, Ральфыг эмнэлэг рүү авч явтал Аюулгүйн машин уралдааны замд гарч ирсэн.
Уралдааны турш Ферраригийн 2 нисэгч уралдааныг тэргүүлж, Михаэль Шумахер түрүүлэн, Рубенс Барикелло удаалсан бол Сато Такүма гуравдугаар байрт орж, анх удаа шагналын тавцанд гарчээ. Мөн Унгарын анхны Формула Нэгийн нисэгч Цолт Баумгартнер 8-д орж, анхны оноогоо авав. (бүрэн эхээр унших)