Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-47

Газрын тос олборлож буй байдал
Газрын тос олборлож буй байдал

Газрын тос (Petroleum - грек гаралтай, латин үг бөгөөд πετρα - чулуу + ολιον - тос) нь олон төрлийн нүүрсустөрөгчдөөс тогтох шингэн, шатах ашигт малтмал юм. Алкан нь газрын тосыг бүрдүүлэгч үндсэн нүүрсустөрөгч бөгөөд C5H12 аас C18H38 хүртэлх нэгдэлүүд нь тааралдана. Үүнээс хөнгөн нүүрс-устөрөгчид нь (хийн төлөвт) байгалийн хий, болон тосны хийг, харин хүндүүд нь хатуу төлөвт орших ба нүүрсний үндсэн бүтэц болно.

Газрын тос нь хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг химийн элементүүдийг тодорхой хэмжээгээр агуулна. Ихэвчлэн хар, хар хүрэн өнгөтэй. Газрын тос нь байгаль дээр элстэй холилдон хагас хатуу хэлбэртэй тохиолдож болох ба битум гэж гэж нэрлэнэ (Жишээлбэл, Канадын "Athabasca").

Олборлож буй нийт газрын тосны 84%-ийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэж байна.

Газрын тос нь байгальд, нүх сүвэрхэг чулуулагт агуулагдах ба нөөцийн хэмжээг 1.2 триллион баррель гэж тооцож байна. Дэлхийн газрын тосны хэрэглээ 84 сая баррель/өдөр бөгөөд өнөөгийн хэрэглээний төвшингөөр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж дуусна. (бүрэн эхээр унших)