Алкан
CnH2n+2 ерөнхий томьёонд захирагдах нүүрстөрөгчийн гинжин хэлхээндээ дан холбоо агуулсан ханасан нүүрстөрөгчдийг "алкан" гэнэ. Алканы анги бүлгийн нүүрсустөрөгчдийг өөрөөр мөн "парафин" гэж нэрлэх тохиолдол байна.
Молекулын бүтэц
засварлахАлканы нүүрустөрөгчид дэх нүүрстөрөгчийн атом нь sp3 эрлийзжилттэй 4 ширхэг ковалент холбоо үүсгэдэг. Молекул дахь С-С холбоо нь ойролцоогоор 1.53 Å урттай байх ба орон зайд тетраэдр хэлбэртэй байна.
Нэршил ба гомолог эгнээ
засварлахАлканы нүүрсустөрөгчдийг нэрлэхдээ молекулд агуулагдаж буй нүүрстөрөгчийн тооны угтвар дээр -ан дагавар нэмж залгадаг. Эндээс алканы гомолог эгнээг харвал:
Нүүрстөрөгчийн тоо | Угтвар | Алканы молекул томьёо | Алканы нэршил |
---|---|---|---|
C1 | Мет- | CH4 | Метан |
C2 | Эт- | C2H6 | Этан |
C3 | Проп- | C3H8 | Пропан |
C4 | Бут- | C4H10 | Бутан |
C5 | Пент- | C5H12 | Пентан |
C6 | Гекс- | C6H14 | Гексан |
C7 | Гепт- | C7H16 | Гептан |
C8 | Окт- | C8H18 | Октан |
C9 | Нон- | C9H20 | Нонан |
C10 | Дек- | C10H22 | Декан |