Шатах ашигт малтмал

Шатах ашигт малтмал гэдэг нь тодорхой хэмжээнд нүүрсустөрөгч агуулсан нүүрс, газрын тос, байгалийн хий болон шатдаг занар гэсэн ашигт малтмалууд юм[1]. Зарим тохиолдолд нүүрслэг занар, асфальт, озокеритийг энд багтаах нь бий. Шатах ашигт малтмалууд нь Дэлхийн царцдасын дээд хэсэгт хуримтлагдана. Хий (байгалийн хий), шингэн (газрын тос), хатуу (нүүрс, шатдаг занар гэх мэт) төлөвт оршино. Шатах ашигт малтмалыг органик гаралтай[2], өөрөөр хэлбэл амьтан, ургамал мөхсний дараа үлдэгдэл нь хэдэн зуун сая жилийн хугацаанд газрын хэвлийд даралт, температурын нөлөөгөөр хувирч шатах ашигт малтмал үүсдэг гэж үздэг байна[3]. Энэ онолыг "шатах ашигт малтмалын үүслийн органик онол" гэж нэрлэх ба анх энэ санааг 1556 онд Георг Агрикола дэвшүүлж, 1757 онд Михайл Ломоносов дэлгэрүүлсэн байна. Үүнээс гадна дэгдэмхий, хөнгөн нүүрс-устөрөгчид (ихэвчлэн байгалийн хий) химийн нэгдэх урвалаар үүсэж болох тухай "органик бус онол" байна.

АНУ-ын Энергийн мэдээллийн албаны (Energy Information Administration) судалгаагаар, 2005 онд Дэлхийн нийт эрчим хүчний 86%-ыг шатах ашигт малтмалаас гарган авсан байна. Үлдэх хэсгийг усны (6.3%), цөмийн (6.0%) болон бусад төрлийн эрчим хүч (геотерм, салхи, нар, мод, хог зэрэг 9%) эзлэж байжээ[4].

Шатах ашигт малтмал нь сэргээгдэхгүй түүхий эд. Учир нь уг ашигт малтмал үүсэхэд хэдэн сая жил шаардагдана. Түүний хэрэглээний хэмжээ нь шинээр үүсэх хэмжээнээс хамаагүй хурдан байна. Шатах ашигт малтмалын нийлүүлэлт, олборлолт, хэрэглээ нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа бөгөөд Дэлхий нийтээр шатах ашигт малтмалыг бус бусад сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх талаар илүү их анхаарал хандуулж байна.

Шатах ашигт малтмалыг шатааснаар Дэлхийн хэмжээнд нэг жилд 21.3 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл үүсэх ба байгаль зөвхөн үүний талыг нь шингээдэг байна. Үлдэх хэсэг буюу 10.65 тэрбум тонн СО2 агаар мандалд хуримтлагддаг гэж тооцож байна[5]. Нүүрстөрөгчийн давхар исэл нь нэг төрлийн хүлэмжийн хий бөгөөд Дэлхийн дулааралд ихээхэн хэмжээгээр нөлөөлж байгаа нь Дэлхийн газрын гадаргуугийн температурын хэмжилтээс харагддаг байна.



Бусад холбоотой сэдвүүд

засварлах
  1. Dr. Irene Novaczek. "Canada's Fossil Fuel Dependency". Elements. Archived from the original on 2019-09-04. Татаж авсан: 2007-01-18.
  2. Dr. Irene Novaczek. "Canada's Fossil Fuel Dependency". Elements. Archived from the original on 2019-09-04. Татаж авсан: 2007-01-18.
  3. "Fossil fuel". EPA. Archived from the original on 2007-03-12. Татаж авсан: 2007-01-18.
  4. "International Energy Annual 2005". Татаж авсан: 2007-09-09.
  5. "US Department of Energy on greenhouse gases". Татаж авсан: 2007-09-09.

Гадны холбоосууд

засварлах

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.