Википедиа:Сүүлийн үеийн мэдээ-2019

  • 10 сарын 11 — Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр бүрэн цахилгаан машины зах зээлд өрсөлдөж байхад Тоёота компани устөрөгчийн хөдөлгүүрт шинэ автомашинаа танилцууллаа. Устөрөгчийн хөдөлгүүр нь шахсан устөрөгчийг агаарын хүчилтөрөгчөөр исэлдүүлэх аргаар энерги ялгаруулдаг ба үр дүнд нь уснаас өөр бодис ялгардаггүй. >>
  • 10 сарын 11АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани болон Германы спорт автомашин үйлдвэрлэгч Порше компаниуд хамтран эгц хөөрч буух нисдэг цахилгаан автомашины зах зээлийг судлаж эхэлснээ зарлалаа.>>
  • 2 сарын 19 — Гар утасны тоглоом төдийхөнд ашиглагдаж байсан Өргөтгөсөн бодит байдлын (Англи: Augmented Reality) технологиийг косметикийн компаниуд энгийн амьдралд ч амжилттайгаар ашиглаж эхэллээ. Энэхүү технологиор бүтээгдсэн нүүр будалтын гар утасны хэрэглүүрүүд утасны нүүрэн талын камерыг ашиглан, хэрэглэгчдэд аливаа будгийг түрхэлгүйгээр хэрхэн харагдах үр дүнг дүрсэлж үзүүлнэ. >>
  • 1 сарын 29УИХ-ын олонхын буюу 66.2 хувийн саналаар их хурлын дарга Миеэгомбын Энхболд-ыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. М.Энхболд 2016 оноос тус албыг хашч байсан юм. Энэ нь УИХ-ын дарга үүрэгт албан тушаалаасаа хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн хоёр дахь тохиолдол боллоо. >>