Википедиа:Сүүлийн үеийн мэдээ-2017
- 7 сарын 5 — Эртний хүн 300000 жилийн өмнө Африкт үүсч 70000 жилийн өмнө бусад тивүүдэд тархсан онол нийтлэг оршдог. Харин Германы Макс Планкын Хүрээлэнгийн эрдэмтэн Иохан Краусын саяхны судалгаагаар хүн 270 000 жилийн өмнө Африкаас гарч чадсан болхыг тогтоов. 445000-473000 жилийн өмнө эртний хүний өвөг хоёр салж нэг нь одоогийн хүний өвөг амьтан болж нөгөө нь неандертал болж хувьсан улмаар 40000 жилийн өмнөөс эхлэн неандерталууд үзэгдэхээ больсон юм. >>
- 7 сарын 2 — Герман улс энэ онд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 35%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангажээ. Нартай ба салхитай өдрөөр эрчим хүчнийхээ 85%-ийг сэргээгдэх эх үүсвэрээр Германчууд хангаж чаджээ. 2050 он гэхэд Герман улс эрчим хүчнийхээ 80%-ийг сэргээгдэх эх үүсвэрээр хангадаг болно. >>
- 5 сарын 22 — IBM компаний бүтээсэн нано утас нь квант компьютерийг бүтээх ажиллагаанд чухал дэвшлийг авчирч байна. Компаний эрдэмтэдийн боловсруулсан Template-Assisted-Selective-Epitaxy технологиор электроныг нано утсаар мэдээллийг алдагдалгүй дамжуулж мэдээллийн нано утсан сүлжээг байгуулж компьютерийн ажиллагааг улам боловсронгуй болгох юм. Одоогийн Гүүглийн бүтээгээд байгаа D-Wave төрлийн квант компьютер нь дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютерээс 3600 дахин хурдтай ажилладаг. >>
- 5 сарын 8 — 2017 оны Монгол улсын долоо дахь ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулга, Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд нар өрсөлдөхөөр боллоо. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь 2017 оны 6 сарын 26-нд юм.
- 5 сарын 7 — Нигери улс дахь исламын алан хядагч байгууллага Боко Харам 2014 оны дөрөвдүгээр сард умард Нигерид барьцаалсан байсан 276 сурагч охидоос 84-ийг суллажээ.
- 5 сарын 7 — Францын ерөнхийлөгчийн сонгуулиар Эмманюэл Макрон өрсөлдөгч хатагтай Марин Ле Пенээс илт давуугаар ялсан нь тус улсын ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болох юм.
- 4 сарын 18 — Азийн Олимпын Зөвлөл Кибер спортыг Азийн Наадмын албан ёсны хөтөлбөрт багтаахаар болжээ. 2018 оны Индонезийн Жакартагийн наадамд үзүүлэх тоглолтоор орох бол 2022 оны Хятадын Ханжоугийн наадмаас албан ёсны төрөл болох юм байна. >>
- 1 сарын 3 — Smart TV буюу ухаалаг тв нь комьпютерийн нэгэн адилаар вирус халдаж ажиллагаагүй болдог бөгөөд дэлхийн олон орны хэрэглэгчид өдөр бүр хохирогч болсоор байна. Саяхан АНУ-ын нэгэн хэрэглэгч LG брандын ухаалаг тв нь вирус халдаж ажиллагаагүй болсонг LG компани уруу харилцаж засах аргыг нь олж түүнийгээ видео болгож Youtube дээр тавьж олон нийтэд дэлгэжээ. Ер нь ямар ч ухаалаг тв, ухаалаг угаалгын машин, ухаалаг утас зэрэг нь вирус халдаж ажиллагаагүй болох ба хэрэглэгчийн хувийн нууцыг алдагдуулах өндөр эрсдэлтэй юм. >> |Видео