Виадук де Мийо
Виадук де Мийо буюу Мийогийн гүүр (Франц: Viaduc de Millau) нь Өмнөд Францын Тарн голын хөндийд байх гүүр юм. Тус гүүрийн зургийг Мишел Вирложо гаргасан ба Норман Фостер хийцийг нь боловсруулжээ. 2004 оны арванхоёрдугаар сарын 14-нд тухайн үеийн францын ерөнхийлөгч Жак Ширак нээлтийн ёслолыг хийсэн ба үүнээс хоёр өдрийн дараа ашиглалтад авчээ. 2460 метрийн урттай энэ гүүр нь дэлхийн хамгийн урт налуу татлагат гүүр бөгөөд тулгуурын өндөр нь 343 метрээрээ Францын хамгийн өндөр байгууламж юм.
Виадук де Мийо Франц: Viaduc de Millau | ||
---|---|---|
Ашиглалт | А75 | |
Байршил | Мийо | |
Хийц | олон ташаатай, 7 пилонтой налуу татлагат гүүр | |
Нийт урт | 2460 м | |
Хамгийн урт тулгуур хоорондын зай | 342 м | |
Өндөр | 270 м | |
Барьсан өртөг | 400 сая евро | |
Барьж эхэлсэн | 2001 он | |
Дууссан | 2004 он | |
Нээлт | 2004 он | |
Төлөвлөгч | Мишел Вирложо | |
Төлбөр | Суудлын тэрэг 11,00 € (2020 оны 6-р сарын 15-наас 9-р сарын 15), 8,90 € бусад үед[1] | |
Байрлал | ||
| ||
Гүүрний байршил | ||
Аверон департамент дахь байрлал |
2006 онд гүүр ба түүнийг хийж гүйцэтгэсэн архитекторууд болон инженерүүд нь ОУГХИБН-ээс Шилдэг Хийцийн Шагналаар (Англи: Outstanding Structure Award) шагнуулжээ.
Зураг төсөл
засварлахЗамын байрлал, газрын сонголт, зохион бүтээх зураг төсөл, тэдгээрийн төлөвлөлтөд бараг 20 гаран жилийг зарцуулсан байна. Эцсийн зураг төслийг франц гаралтай барилгын инженер Мишел Вирложо зохиосон бөгөөд түүний зургаар их британийн архитектор Норман Фостер гүүрийн хийцийн архитекурын ажлыг хийж гүйцэтгэв. 1996 оны зун шүүгчдийн баг авто замаас дээшээ долоон налуу татлагат пилон бүхий нийт таван хийцийн зургаас сонголт хийжээ.
Техникийн үзүүлэлт
засварлахГүүрний зам нь хойноос урагшаа чигт 3 %-ийн өгсүүр бөгөөд дэвсгэр зургийн муруйлтын радиус нь 20.000 м. Энэхүү муруйлт нь хэрэглэгчдэд гүүрийг илүү сайн харах боломжийг олгох зорилготой аж.[2] Гүүрний сөрөг урсгал бүрт тус бүрдээ 3,5 м өргөнтэй хоёр эгнээ замтайгаас гадна 3 м-ийн өргөнтэй нэмэлт зогсох эгнээтэй. Эдгээр нь ослын хаалт, ослын дуудлагын багана, гал унтраагч, 24 цагийн хяналт, эргүүл, 3,2 м өндөр салхины хамгаалалт зэргээр хамгаалагдсан байдаг.
Хийц
засварлахГүүрний урт нь 2460 м ба хоёр захын тулгуур хоорондын зай нь 204 м, дунд талын зургаан тулгуур хоорондын зай 342 м. 32 метрийн өргөнтэй, хамгийн ихдээ 4,2 м өндөртэй ромб хэлбэрийн замын дам нуруу нь Тарн голоос дээш 270 м хүртэл өндөрт байрладаг.
Ортотроп замын хөндлөн огтлол нь ган хөндий дам нуруунаас бүрдэнэ.[3] Замын хийцэд тусгай зориулалтын зузаан төмөр хавтанг ашигласан ба түүний доод талд нь Заарландын «Диллингер Хүттэ» үйлдвэрт үйлдвэрлэсэн хатуулаг өндөртэй, нарийн мөхлөгт барилгын ганг хэрэглэжээ.[4]
245 м хүртэл өндөртэй тус гүүрний төмөр бетон тулгуур багана нь баригдаж дуусах хүртлээ дэлхийн хамгийн өндөр тулгууртай гүүр байв. Хөндий төмөр бетон тулгуур нь нийт уртаараа өөр өөр хөндлөн огтлолтой. Зорчих хэсгийн доогуур ү-хэлбэрт хуваагдсан, босоо тэнхлэг дагуу бэхлэгдсэн. Тулгуур баганын суурийн талбай нь 220 м² бөгөөд дээш нарийссаар 30 м² болно. Тулгуур багана нь гүүрний өргөн чигт оройн хэсгээрээ 10 м ёроол хэсгээрээ 27 м (хамгийн өндөр тулгуур). Төмөр бетон тулгуурт 53.000 м³ бетон цутгажээ. Нийт 206.000 тонн бетон хэрэглэсэн байна.
Зургийн цомог
засварлахЦахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Tarifs du péage. (францаар)
- ↑ Michel Virlogeux: Der Viadukt über das Tarntal bei Millau – Von den ersten Entwurfsgedanken bis zur Fertigstellung. In: Bautechnik, Jg. 83, 2006, S. 96.
- ↑ Millau-Viadukt. In: Structurae
- ↑ Grobblech für das Viadukt von Millau. Die längste Schrägseilbrücke der Welt: aus DI-MC. (Memento 18. Нэгдүгээр сар 2016 цахим архивт). In: Dillinger Hütte Gruppe.