Вестминстер ордон (Лондон)

Вестминстер ордон (Англи: Palace of Westminster, Westminster Palace) —Лондон хотын төвд Тэмз мөрний эрэг дээрх, Их Британийн парламентын чуулдаг ордон.

Вестминстер ордон буюу парламентын одон

Одоогийн ордны байгаа газар Ангийн хаан Их Кнут 1016-1035 онд хаанчлах үеэр ашиглаж байсан ба 1045-1050 он хүртэл Конфессор Эдвард хаан ордон болон анхны Вестминстерийн сүмийг барьсан байна. Ордноос өнөө хүртэл үлдсэн хамгийн эртний хэсэг нь II Уильам (1087-1100) үед баригдсан Вестминстерийн танхим юм.

Энэ ордон 1529 он хүртэл Английн хаадын нийслэл хот дахь оршин суудаг харш байжээ. 1834 оны 10-р сарын 16-нд гарсан гал түймрийн дараа Чарльз Бэрри (англи. Charles Barry, 1795-1860), Оугустус Пьюжин (англи. Augustus Pugin, 1812-1852) нар барилгын неоготик (франц. néogothique; герм. Neugotik, Neogotik -орч. шинэ готик) дэгийн дагуу дахин сэргээн барьсан байна. Өнөө үед Вестминстер дэх хааны зөвлөл хуралддаг байсан хүлээн авалтын танхим (1097) үлдсэн байна.

Тус ордон 1100 өрөө тасалгаатай, 100 шаттай бөгөөд 5 километр урт хонгилуудтай ажээ. Ордны байшингуудаас "Элизабетын цамхаг" (Биг Бэн) Лондон хотын нэгэн бэлгэ тэмдэг болдгоороо алдартай юм. "Виктория цамхаг" түүнээс 2 метр өндөр буюу 98,45 м (323 фут) байдаг байна. 1987 онд энэхүү ордон болон ойролцоох Гэгээн Маргарэт (St Margaret’s, Westminster)-ын сүмийн барилгыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн.