Биг Бэн
Биг Бэн (Англи: Big Ben, орчуулбал, Том Бэн) - Лондон хотын Вестминстерийн ордны цагтай цамхаг (жуулчдын өгсөн нэр). Энэхүү цамхгийг "Вестминстерийн ордны цагтай цамхаг" гэж албан ёсоор нэрлэдэг байсан бөгөөд 2012 оноос хойш II Элизабет хатан хааны ширээнд заларсны 60 жилийн ойгоор нэрийг парламентын шийдвэрээр Элизабетын цамхаг (Англи: Elizabeth Tower) гэж өөрчилсөн байна. Бэлэг дурсгалын зүйл, реклам, кинонд дүрсийг нь ашигладаг Их Британийн хамгийн алдартай бэлэг тэмдгийн нэг юм.
«Биг Бэн» анх Лондоны 6 хонхны хамгийн том хонх байсан бөгөөд нэр нь зөвхөн цаганд болон цамхагт хамаардаг байжээ. Хонхыг цутгах үед Биг Бэн Нэгдсэн Вант улсын хамгийн том бөгөөд хүнд хонх байжээ. Түүний жин нь 13,7 тонн байсан бөгөөд энэхүү дээд амжилтыг 1881 онд Том Пол хонхонд (17 тонн) алдсан байна.
2017 оноос 2022 оны зун хүртэл 110 сая ам.долларын өртөг бүхий иж бүрэн засвар хийж байгаа болно.
Нэр
засварлахЭнэхүү хонхны нэрийн үүслийн тухай хоёр хувилбар байдаг байна. Нэгд:- Биг Бэн (Том Бэн) гэж цамхгийн барилгын "ажлын даамал" байсан том биетэй эр Бенжамин Холлд зориулсан, хоёрт:- Английн хүнд жингийн нэрт боксчин Бенжамин Каунтад зориулж өгсөн нэр гэж үздэг ажээ.
Цамхаг
засварлахЦамхгийг Английн архитектор Огастус Пьюжиний (англ. Augustus Welby Northmore Pugin, 1812-1852) зураг төслөөр 1859 онд барьж, цамхгийн цагийг 1859 оны 5 дугаар сарын 31-нд ажиллуулж эхэлсэн байна.
Цамхгийн өндөр оройтойгоо хамт 96,3 метр. Цагны доод талын хэсэг 55 метрийн өндөрт байдаг байна. Цамхаг баруун-хойд зүгт 0,26 хэм хазайлттай байдаг байна.
Цаг
засварлахВестминстерийн Том цаг бол хэмжээгээрээ Саудын Араб дахь "Абраж аль-Бейт", АНУ-ын "Миннеаполис дах сүмийн байшин" цагуудын араас гуравт ордог бөгөөд Цаг нь цамхгийн дөрвөн тал руу харж байрладаг бөгөөд дуутай ажээ.
Цагны нийт жин 5 тонн.
Цагны нүүрний диаметр 7 метр.
Цагны зүүнүүдийн урт 2,7 ба 4,2 метр.
Дөрвөн зүгт харсан цагны нүүр бүрийн доор латинаар «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam» буюу «Нэгдүгээр Виктория хатан хааныг бурхан ивээг» гэсэн бичиг байдаг байна.
2012 оны 7 дугаар сарын 27-нд 8:12 -8:15 цагийн хооронд Олимпын ХХХ дугаар наадмын нээлтэд зориулж энэ цаг 30 удаа дуу цохисон байна. 1952 оноос хойш анх удаа уг цаг хуваарийн бус дуугарсан ажээ.