Ведад Ибишевич
Ведад Ибишевич (Босни ба Херцеговина хэл: Vedad Ibišević, 1984 оны наймдугаар сарын 6-нд Югославын БНУ-ын Власеница хотод төрсөн) — Босни ба Херцеговинагийн хөлбөмбөгчин бөгөөд Штутгарт болон Босни ба Херцеговинагийн шигшээд тоглодог.
![]() Ибишевич Штутгартад (2019) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Төрсөн огноо | 1984 оны 8 сарын 6 | ||
Төрсөн газар | Югославын БНУ, Власеница | ||
Өндөр | 1.88 м | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Штутгарт | ||
Дугаар | 9 | ||
Өсвөрийн баг | |||
2000–2001 | Баден | ||
2003 | Сент-Луис Юниверсити | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003–2004 | Сент-Луис Страйкерс | 10 | (9) |
2004 | Чикаго Файр Ризервз | 3 | (3) |
2004–2005 | Пари Сен-Жермен | 4 | (0) |
2005 | → Дижон (зээл) | 12 | (4) |
2005–2006 | Дижон | 21 | (6) |
2006–2007 | Алеманиа | 24 | (6) |
2007–2012 | Хоффенхайм | 123 | (48) |
2012– | Штутгарт | 71 | (33) |
Шигшээ баг‡ | |||
2004–2006 | Босни (21-) | 4 | (1) |
2007– | Босни | 56 | (21) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 4. † Гараа (Гоол). |
ЗамналЗасварлах
Өсвөрийн хөлбөмбөгчин Ибишевич швейцариийн Баденд 10 сар, америкийн коллежид бэлтгэгдсэн ажээ. Америкт цахиур хагалах 25 залуу тоглогчоор (2002) нэрлэгдсэн түүнийг боснийн мэргэжилтэн Вахид Халилхожич францын Пари Сен-Жерменд (2004) сэлгээн бүрэлдэхүүнд элсүүлсэн явдал Дижон, тэндээсээ германы лигт тоглох замыг тавьсан байдаг.
Алеманиатай 2006 онд гурван жилээр гэрээлсэн боловч 2007 онд Хоффенхаймд элсэж, анхны жилдээ 17 тоглолтонд 18 гоол, 7 дамжуулалтаар бахдам амжилт гарган бундеслигийн сарын шилдгээр тодорч амжжээ. Удаахь жилүүдэд Ибишевич бэртлийн улмаас формгүйтэж хараахан өмнөхийн адил гялалзаагүй.
Штутгартын эгнээнд 2012 оны нэгдүгээр сарын 25-нд 4 жилийн 5 сая еврогоор багтаж,[1] улмаар хоёрдугаар сарын 11-нд Хертаг ялахад (5:0) багийн, есдүгээр сарын 29-нд Нюрнбергийг ялахад (2:0) бундеслигийн гоолоо оруулсан.[2] Түүнчлэн арванхоёрдугаар сарын 8-нд Шалькег ялахад (3:1) Ибишевич хэт-трикдсэн.[3][4]
ШигшээЗасварлах
Ибишевич 2007 оны гуравдугаар сарын 24-нд шигшээдээ анхны тоглолтоо Норвегийн эсрэг Евро-2008 тэмцээний сонгонд хийжээ.
2012 оны есдүгээр сарын 7-нд Лихтенштейнтэй 2014 оны ДАШТ-ий сонгонд хэт-трикдсэн.[5]
Босни ба Херцеговина 2014 оны зургаадугаар сарын 15-нд Аргентинд ялагдаж (2:1), ДАШТ-ий "анхны тоглолтоо" хийсэн. Ибишевич гоолдож, шигшээн түүхэнд алдаршсан.[6]
АмжилтЗасварлах
- Штутгарт
- Германы цомын дэд байр: 2012–13
- Хувийн
- Боснийн шилдэг хөлбөмбөгчин: 2008
- Оны бэлгэдлийн баг (ESM): 2008–09
ЭшлэлЗасварлах
- ↑ Der VfB verpflichtet Vedad Ibisevic. VfB Stuttgart (25 January 2012). 25 January 2012-д хандсан.
- ↑ Nurnberg 0–2 VfB Stuttgart. ESPN FC (29 September 2012).
- ↑ Bayern march on. ESPNFC (8 December 2012). 8 December 2012-д хандсан.
- ↑ VfB Stuttgart 3–1 Schalke 04. ESPNFC (8 December 2012). 8 December 2012-д хандсан.
- ↑ Lihtenstajn – Bosna i Hercegovina 1–8. onlybosnian4ever (7 September 2012). 7 September 2012-д хандсан.[үхмэл линк]
- ↑ "World Cup 2014: Argentina 2-1 Bosnia highlights", BBC Sport, 16 June 2014. 16 June 2014-нд авсан.
ХолбоосЗасварлах
- Үзүүлэлт - Fussballdaten.de (Герман)
- Ведад Ибишевич: per aspera ad astra (статья на сайте football.ua) (орос.)
- Ведад Ибишевич — National-Football-Teams.com