Вальтер Ульбрихт
Вальтер Ульбрихт (Герман: Walter Ulbricht, 1893 оны 6 сарын 30 – 1973 оны 8 сарын 1) нь Германы коммунист улс төрч байв. Нэгдсэн Социалист Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1950-1971 онд ажилласан (нас барах хүртлээ "Хүндэт дарга") тэрээр Ваймарын үеийн Германы Коммунист Намыг байгуулалцаж, Нацистуудын засаглалын жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад дүрвэн амьдарч байсан бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (Зүүн Герман)-ыг үүсгэн байгуулахад гар бие оролцжээ. Тус улсын ерөнхийлөгч Вильхельм Пик нас барсны дараа 1960 онд тэр Зүүн Германы төрийн тэргүүн болж, 1973 онд нас нөгчтөлөө тус албыг хашжээ.
Вальтер Ульбрихт | |
---|---|
Германы Нэгдсэн Социалист Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | |
Албан тушаал хашсан 1950 оны 7 сарын 25 – 1971 оны 5 сарын 3 | |
Өмнөх | Вилхелм Пик, Отто Гротевол |
Дараах | Эрих Хонекер |
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Төрийн Зөвлөлийн дарга | |
Албан тушаал хашсан 1960 оны 9 сарын 12 – 1973 оны 8 сарын 1 | |
Өмнөх | Вилхелм Пик Ерөнхийлөгч |
Дараах | Вилли Штоф |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1893 оны 6 сарын 30 Германы эзэнт гүрэн, Саксоны ванлиг, Лайпциг |
Нас барсан | 1 August 1973 Зүүн Герман, Темплиний ойролцоо Гросс Дёллн | (80 насалсан)
Үндэсний харьяалал | Герман |
Улс төрийн нам | Германы Нэгдсэн Социалист Нам |
Мэргэжил | Улс төрч |