Вайгач арал
Вайгач арал (Орос: Вайга́ч) нь Умард мөсөн далайд, Печорын тэнгис, Карын тэнгис хоёрын хооронд орших, Шинэ Газар ольтригийн нэгэн арал юм.
Вайгач арал | ||
---|---|---|
Вайгач арал ба Шинэ Газар | ||
Ус зүй | Умард мөсөн далай, Баренцын тэнгис/Карын тэнгис | |
Солбицол | 70° 28′ У, 59° 3′ З | |
| ||
Урт | 100 км | |
Өргөн | 45 км | |
Талбай | 3383 км² | |
Хамгийн өндөр цэг | Болванская уул 171 м | |
Оршин суугч | 100 <1 хүн/км² | |
Төв суурин | Варнек |
Евразийн эх газрын Югорскийн хойгоос Югорскийн хоолойгоор, Шинэ Газраас Карын хоолойгоор тусгаарлагдана. Засаг захиргааны хувьд Оросын Холбооны Улсын Архангельск мужийн Ненецийн автономит тойрогт хамаардаг.
- Талбай: 3383 км2
- Урт: ойролцоогоор 100 км
- Өргөн: 45 хүртэл км
- Дундаж температур: −20°С (2 сар), +5°С (6 сар)
- Хамгийн өндөр цэг: Далайн түвшнээс дээш 170 м
Аргиллит, элсэн чулуу, шохойн чулуу элбэгтэй. Арал дээр 20-40 км урттай олон гол, намаг балчиг, мөн жижиг нуурууд байдаг. Ихэнх хэсэг нь тундрын бүст хамаарна. Арал дээр Вайгач, Долгая Губа, Варнек хэмээх 3 тосгон бий.
Байгалийн нөөц
засварлах2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон ОХУ-ын засгийн газраас Вайгач арлыг байгалийн нөөц газраар бүртгэн авчээ[1]. Арлын эргэн тойрны тэнгисүүд нь далайн морь, далайн хав, мөн ховордсон халимуудын нутаг билээ.
Ном зүй
засварлах- F. G. Jackson. Great Frozen Land. London, 1895.
- H. J. Pearson. Beyond Petsora Eastward. London, 1899.
Эшлэл
засварлах- ↑ "New Nature Reserve For The Russian Arctic". ScienceDaily. World Wildlife Fund. 2007-07-06. Archived from the original on 2015-09-26. Татаж авсан: 6 сарын 19.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)